Архангай аймаг, "Ара" цогцолборт өнөөдөр зохион байгуулагдсан Бүсийн зөвлөлийн Анхдугаар чуулганы Хангайн бүсийн чуулганы үеэр Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас зарим зүйлсийн талаар тодрууллаа.
Тэрбээр, ЖДҮ эрхлэх хүсэлтэй залуусыг дэмжих зорилгоор 50-300 сая төгрөгийн зээлийг олгохоор ажиллаж байна.
Гэхдээ хамгийн гол асуудал бол хөдөлмөр эрхлэлт, ядуурлын асуудал байна. Улсын дундаж ядуурлаас илүү их хэмжээний ядуурал энэ бүс нутагт байгаад байна шүү дээ. Тиймээс хөдөлмөр эрхлэлт, ямар ажлын байруудыг шинээр бий болгох уу гэдэг асуудлыг хэлэлцэж байна.
Хөдөө орон нутагт амьдарч байгаа залуучуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн зээлийг олгохоор ажиллаж байна. Мөн залуу малчдын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн цогцоор нь шийдэх вэ гэдэг дээр анхаарч ажиллана.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг аж ахуйн нэгжүүд төлөхгүй гэдэг хуулийн төслийг нэр бүхий гишүүд оруулж ирсэн. Энэ хэр боломжтой вэ?
-Энэ бол хэзээ ч хэрэгжихгүй хууль. Аль ч улс оронд ажил олгогч өөрийнхөө ажиллаж байгаа хүмүүсийн НДШ-ийг төлдөг. Ийм тогтолцоотой. Тийм байхад бүтэшгүй зүйл ярьж иргэдэд хүлээлт үүсгэх их буруу л даа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.197
Ндш-н шимтгэлийн хэмжээг багасгаач ээ, даатгалын санг тоносон этгээдүүдээс хохирлоо нөхөн төлүүлээч ээ
Хариулах