АНУ Украиныг Газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зур хэмээн шахаж, В.Зелинський эсэргүүцэн, дараа нь аргагүй зурсан үйл явдал өнгөрсөн сарын эхээр болсныг уншигчид санаж байгаа байх. Тэгвэл энэхүү гэрээний ач холбогдол газрын ховор металлд биш байсан талаар El Mundo сонин мэдээллээ.
АНУ-ын Төрийн департаментын Украины сэргээн босголтын багийн гишүүн асан Тайсон Баркер тус сонинд өгсөн ярилцлагадаа "Одоогийн байдлаар Украинд газрын ховор металлын нөөц байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй. Тэнд газрын тос, хий, литий, бал чулууны нөөц бий, гэхдээ тэдгээр нь дэлхийн хамгийн томд тооцогдохгүй" гэжээ.
Д.Трамп Киевтэй гэрээ байгуулахдаа тулгуурласан мэдээлэл нь хуучин, хангалтгүй байсан тул АНУ-ын нэг ч том компани энэ хэлэлцээрийг сонирхоогүй гэдгийг тэрээр онцолжээ. Т.Баркер энэ хэлцэл нь арилжааны ямар ч ашиггүй, харин барьцаалсан шинжтэй адил гэдгийг ил тод хэлсэн байна.
Өмнө нь Украины улс төр судлаач Константин Бондаренко мөн АНУ-тай хийсэн металлын гэрээ барьцаалсан шинжтэй бөгөөд аюулгүй байдлын баталгааг тусгаагүй баримт бичигт гарын үсэг зурсны дараа Украин колони болж хувирна гэж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.24.85
ЗАЛУУСДАА УРАМ ЗОРИГ ӨГЧ ХАЙРЛАЖ ЧАДВАРТАЙ ХҮН БОЛГОЁ ОО. ЗАЛУУС МААНЬ Ч ХҮЧТЭЙ ТЭСВЭР ХАТУУЖИЛТАЙ ХАТУУ ҮЕИЙГ ДАВАН ТУУЛАХ ЧАДВАРТАЙ БАЙМААР БАЙНА ШҮҮ. МОНГОЛ ХҮН ЗОВЛОН ҮЗЭХ ЁСГҮЙ ХАМГИЙН ГОЛ ТЭСВЭР ТЭВЧЭЭРТЭЙ БАЙХЫГ ХҮСЭМЖИЛ ТЭГВЭЛ ЮУ Ч ХИЙЖ ЧАДНА ЮМ БҮХНИЙ ЭЗЭН БОЛНО. ШҮҮ ЭНЭ ЯГ ҮНЭН
Хариулах202.179.24.85
Украйн шиг болж болохгүй Зелинснкий баахан өртэй өрөнд нь баялагийг нь хүчирхийлж авч байна эндээс асар их сургамж авч явах нь зөв шүү залуусаа та нар эх орны минь ирээдүй шүү. Та нартаа итгэдэг шоу цэнгээн биш оюун санаа ухамсар эрдэм мэдлэг номер нэг шүү залуус минь урагшаа хүчтэй зоригтой байгаарай