Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэв журмын цагдаа дэд ахлагч Т.Цэнд-Аюуш хүний амь аварчээ.
Тодруулбал цахим орчинд нэгэн иргэн цагдаагийн алба хаагч хүний амь аварсанд талархан баярласан сэтгэгдлээ илэрхийлжээ.
Тэрбээр, "Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэв журмын цагдаа дэд ахлагч Т.Цэнд-Аюуш танд дүүгийн минь амь насыг аварсанд маш их баярлалаа.
2025.04.20-ний өдөр дүү маань гараа гэмтээж их хэмжээний цус алдаж, түрүүлж ирсэн цагдаа хүү анхан шатны тусламжийг маш сайн үзүүлж, эмнэлэг ирэх хүртэл цус алдаж байсан гарыг боон чангалуур хийн, таталт өгч ухаа алдахад хоёр удаа, түргэний машинд замдаа гурван удаа ухаа алдаж амьсгал нь зогсоход цагдаа хүү хиймэл амьсгал хийн сэргээж байсан.
Хүний амь юугаар ч үнэлж баршгүй. Энэ цагдаа залуугаар маш их бахархаж, баярлаж байна. Мөн эмнэлгийнхэндээ баярлалаа. Цаашдын ажилд нь улам их амжилт хүсье" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.92.98
Мундаг хүү байна ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Хариулах