Дэлхийн бүх католик шашинтны тэргүүн, Ромын пап лам Франциск 88 насандаа тэнгэрт дэвшжээ. Vatican News энэ мэдээллийг баталсан байна. Тэрээр 2013 оны гуравдугаар сарын 13-нд Пап ламаар сонгогдож байсан юм. Тэрээр Ватикан дахь өргөөндөө өнөөдөр нас эцэслэжээ.
Пап Франциск дөнгөж өчигдөрхөн өргөөнийхөө тагтан дээр гарч, сүсэгтнүүдэд Улаан өндөгний баярын мэндчилгээ дэвшүүлж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна