Н.Учрал: Бид ирээдүйд өр биш өв үлдээх ёстой

Х.Есү
5 цаг 11 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. 


Тэрбээр, "2007 оны тогтоолоор стратегийн 39 орд байсан. Зөвхөн нэг ордыг нь ярихад л олон асуудал гарч ирж байгааг харж байна. 

Тиймээс хяналт шинжилгээ хийх ёстой. Бид ирээдүйд өр биш өв үлдээх асуудалд илүү анхаарах ёстой. 

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар 

Төгрөг нуурын ордыг минийх гэдгийг батлавал би 100 хувь өгнө гэж Х.Баттулга ард түмнээр тохуурхсан. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн болон хуулийн байгууллага ажилласны үндсэн дээр баримт цуглуулж хуулийн байгууллагад хүргүүлсэн. 

УЕП-ын шийдвэрээр Х.Баттулгын нэр холбогдсон “Төгрөг нуурын орд”-той холбоотой хэргийг шалгах АТГ, цагдаа, прокурорын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж эхэлсэн байна. 

Ухаа худаг ордтой холбоотой асуудал дээр ажлын хэсэг байгуулагдаад ажиллаад явж байгаа. Нэмэлт материалуудыг УИХ руу илгээж байгаа. 

Сүүлийн үед цахим орчинд таныг заналхийлсэн утга агуулга бүхий мэдээлэл явж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Хэн ч бай хууль хэрэгжүүлэх ёстой.  Ажлаа хийгээд явж байхад заналхийлэл дарамт их ирж байгаа. Гэхдээ би айгаад ухарч, няцаад байхгүй. Би Уул уурхайн салбарт ямар ч ашиг сонирхлын зөрчилгүй. 

Тиймээс хэн нэгнээс айж агшаад байх шаардлагагүй. Элдэв зүйлс бичиж, нийгмийг эмх замбараагүй байдалд автуулж, жонхууруулдгаа болихыг шаардаж байна" гэлээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.101
    1 цагийн өмнө

    Зүйтэй, илүү хурдтай ажиллаарай, ард олон тууштай дэмжинэ шүү.

    Хариулах