УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн сүүлийн үед эрүүл мэндийн салбартай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлийг байсхийгээд л сошиалд ярьдаг болов.
Түүний ээлжит дуулиан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд хаягласан цахим захианд дурдсанаар “ЭМДЕГ-аас хөнгөлөлттэй эмийн санхүүжилтэд 9.6 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх” мэдээлэл. Гэтэл эрүүл мэндийн салбараас төрд суусан эрхэм гишүүний ярьсан энэ баримт худлаа гэж даатгалын газрын дарга нь үгүйсгэлээ.
ЭМДЕГ-ын дарга С.Энхболдоос тодруулахад “Ж.Чинбүрэн гишүүн ЭМДЕГ-тай холбоотой хэд хэдэн зүйлийг ярьсан байна лээ. Энэ бол өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэрээ хэлцэл хийж байх явцад эмийн агентлагаас ирүүлсэн тоон мэдээн дээр тооцоолол хийж өгсөн манай байгууллагын бичиг. Өнөөдөр тэр бичгийг олж уншлаа.
Иргэд уншихад маш тодорхой байгаа. Эмийн агентлагийн мэдээллийн дагуу 2025 онд 9.6 тэрбум болохоор байна гэсэн урьдчилсан тооцооллыг хийгээд буцаагаад явуулсан юм билээ. Энэ бол 2024 оны арваннэгдүгээр сард гарсан бичиг. Бүр тодорхой хэлбэл, 9.6 тэрбум төгрөг даатгалын байгууллагаас огт гараагүй гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар манай байгууллагаас гарсан нийт санхүүжилт 1.6 тэрбум төгрөг байгаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1.2 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр шилжсэн. Энэ оны гуравдугаар сард 440 сая төгрөг шилжсэн буюу хоёр удаагийн гүйлгээгээр нийт 1.6 тэрбум төгрөгийг нэг эх үүсвэрээс авч буй хөнгөлөлттэй эмийн санхүүжилтэд гаргасан.
Энэ санхүүжилтийг хэрхэн зохицуулж шийдвэрлэх вэ гэдгийг Засгийн газрын 42 дугаар тогтоол дээр маш тодорхой заагаад өгчихсөн. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамны дэргэдэх тусгай сан руу шилжүүлэг хийгдэж тэндээсээ агентлагаар дамжиж байгууллага руу шилжих нарийн зохицуулалттай. Бүх дүрэм журам нь тодорхой учраас энд хууль бус зүйл байх ямар ч боломжгүй.
Олон нийт Засгийн газрын 42 дугаар тогтоолыг уншчихвал бүх зүйл тодорхой байгаа” гэлээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өнгөрсөн онд урьдчилсан байдлаар тооцоолол хийж байсныг гуйвуулж байна гэдэг тайлбарыг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.192
Би энхболдод хэзээч итгэхгүй. Луйварчин хулгайч ЭМДсанг тэр сайдтайгаа хуваагаад идээд дууссан. Яагаад шорондоо явахгүй байна вэ? Гэвэл хүрэлсүх хамгаалаад байгаа юм.
Хариулах202.9.40.52
Эрүүл мэндийн даатгалын сан мөнгөгүй болсон гээд эмнэлэгүүд ахмад хүмүүст хөнгөлөлттэй үйлчилдэг байсанаа больсон байгаа.. тодорхойгүй хугацаагаар.. Ер нь нодлин жилээс л зарим эмнэлгүүд хөнгөлөлт үзүүлэхгүй болоод байсан. Ийм л учиртай юм байж...
Хариулах59.86.247.99
Мэдээж шууд шилжүүлчихээгүй байгаа. 50-70хувь хөнгөлөлттэй өөр худалдах юм яриад байсан. Тэр мөнгө даатгалаас гарна. Эмч нараа энэ эмийг бич гээд дарамталчихна. Тэгээд санасан бодсон нь биёлчих байлгүй.
Хариулах66.181.185.192
Үүний үгэнд итгэдэг 99 настай эигэгч байхгүй. Энэ хогийн шаар өөрөө мөнгө идээд шалгагдаж байгаа биздээ. Тэр шоронруу нь бушуу явуулаач. Тйм хүн хогууд эрүүл мэндийн салбарт үүрлэчихээр ямар байх нь ойлгомжтой. Одоо чинбүрэн гуай шалгалт оруулаад асуудалаа нэг талд нь гарга.
Хариулах