УИХ-ын гишүүн Ч.Ундрам Прогрессив Аллаенсийн чуулга уулзалтад оролцлоо

С.Гандэлгэр
4 цаг 13 минутын өмнө

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, Монгол Ардын Намын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал нар Олон улсын улс төрийн намуудын нэгдэл Прогрессив Аллаенсийн чуулга уулзалтад оролцлоо. 

Тус чуулган энэ дөрөвдүгээр сарын 24-26-нд Энэтхэг улсын Телангана мужид болсон бөгөөд дэлхийн 74 орны 400 гаруй улс төрийн намын төлөөллүүд оролцсон юм.

"Дэлхийн шударга ёсыг бий болгох" агуулгын хүрээнд чуулганы хэлэлцүүлгүүд боллоо. УИХ-ын гишүүн Ч.Ундрамын тухайд тус Олон улсын байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүний хувиар  "Жендэрийн шударга ёс ба ирээдүй" сэдэвт олон улсын яриа хэлэлцүүлгийн панелистаар оролцож дуу хоолойгоо хүргэлээ.

 Дэлхийд тулгамдаж байгаа жендэрийн асуудал болоод нийгэм өөрчлөгдөж байгаатай холбоотой улс төрийн намууд дэлхий дахинд тулгамдаж буй үймээн самууныг даван туулж, нийгэм, эдийн засаг, улс төр, экологи, соёлын шударга ёсыг гүнзгийрүүлэх шаардлагатай байна гэж үзэн энэ удаагийн чуулган “Шударга ёсыг тогтоох” гэсэн агуулгын хүрээнд зохион байгуулагдаж байна. Үүний тулд нөхөрлөл, энэрэл нигүүлсэхүй, үнэн ба дэлхий бол нэг гэр бүл гэсэн үндсэн дээр дэлхийн шинэ дэг журмыг төлөвшүүлэхийн тулд норматив, зохион байгуулалт, хөтөлбөртэй ажиллах шаардлагатай байна гэж үзэж байгаа аж.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна