Л.Эрдэнэчимэг: Манайх гэр бүлээрээ хөлбөмбөгийн хөгжилд олон жил хүч, хөдөлмөр зарцуулсан. Харамсалтай нь дэмжлэг байдаггүй

Х.Есү
3 цаг 53 минутын өмнө

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Тэрбээр цахим хуудаснаа

"Би хөлбөмбөгийн "Вестерн" багийн эмэгтэй тамирчдыг дасгалжуулагчийн хамт цалинжуулдаг юм. Их сургуульд суралцангаа, ажлаа хийнгээ дээр нь тамирчны цалин авдаг учраас манай багийн охидууд өдөр ирэх тусам сайжраад Лигийн аварга болсон. Бүр FIFA-ийн ерөнхийлөгчөөс баяр хүргэж илгээлт явуулсан гээд бод доо.

Вестерн хүүхдийн багууд Туркийн Анталия, Вьетнам явж тэмцээнд оролцсон. Зөвхөн дотооддоо тоглоод амжилтанд хүрэхгүй гэж боддог учраас олон улсын тэмцээнд зардлыг нь даагаад явуулдаг юм.

May be an image of 15 people, clarinet, trumpet and oboe

Бас Япон, Македони дасгалжуулагчдыг бүх зардлыг нь даагаад монголдоо ажиллуулдаг. Удахгүй футзал барихаар ажил эхлэж байгаа.  

Тиймээ, манайх гэр бүлээрээ хөл бөмбөгийн хөгжилд хөрөнгө зарцуулдаг. Олон ч жил хүч хөдөлмөр зарж байгаа. Харамсалтай нь Хөл бөмбөгийн холбооноос дэмжлэг байхгүй.

Гадаадаас, FIFA-аас ирдэг мөнгө нь хаашаа ордогийг сая сонгуульд оролцсон 26 л мэддэг байх.
Хөл бөмбөгийн талбай дээр ирж ч үзээгүй мөртлөө нэр дэвшиж болдог юм бол би ч бас нэрээ дэвшүүлмээр байна шүү.

Тэмцэгч тамирчидтайгаа нэгдэж дэмжиж байгаа шүү" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.