-“Urgana” брэнд, эрдэмтэд “Эрүүл монгол хүн” төлөвшихийг цаг хугацааны асуудал болголоо-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг санаачлан, улс орон даяар өрнүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд зохиогдож байгаа ажлуудыг ажиглахад ерөнхийдөө өвчилсөн хойно нь эмчлэх биш, өвчлөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэхэд чиглэсэн, хувь хүний эрүүл мэндийн боловсрол руу хандсан ажлууд байдаг билээ. Тэгвэл энэхүү хөтөлбөрт шүдний эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг ААН, байгууллагууд нэгдэж, маш өндөр, бодитой үр дүн гаргасан талаарх мэдээллийг хүргэж байна.
УРАМТАЙ ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ
Өвчин эмгэгийг тусахгүй байхын тулд урьдчилан сэргийлэх хэрэгтэй, харин урьдчилан сэргийлэхийн тулд шалтгааныг нь мэдэх шаардлагатай.
Гэхдээ харамсалтай нь, манай Улсын хувьд шалтгааныг нь мэдсэн ч иргэдийн эдийн засгийн бололцоогүй байдлаас болоод хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудлууд олон гарч байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжлийн түвшин “Бүх өвчний уг үндсийг олж, бага зардлаар урьдчилан сэргийлэх, энэ замаар ирээдүйд гарах асар их зардал чирэгдлийг хаах” хүндхэн даалгаварыг бий болгож буй.
Тэгвэл Үндэсний үйлдвэрлэгч “Ургана” брэндийн хамт олон Усны газар, “Ident” шүдний эмнэлэг зэрэг зорилго чиглэл нэгтэй байгууллагуудтай хамтран шүдний өвчлөлийг бууруулах цогц шийдэл олсноо өнөөдөр танилцуулав. Шалтгаан, нөхцөл, шийдэл, хэрэглэгдэхүүн бүгдийг багтаасныг нь бодсон ч, гарах үр дүн, ач холбогдлыг нь бодсон ч ийм урамтай хэвлэлийн хурал сүүлийн үед ховордсон гэдгийг хүлээн зөвшөөрөөд үндсэн сэдэвтээ оръё.
Хүний эрүүл мэндийг хамгаалах хамгийн зардал багатай, найдвартай арга бол шүдээ арчлах байдаг. Шүдний өвчлөл нь 200 гаруй өвчний эх үүсвэр болдог нь тогтоогдсон. Шүдээ зөв, үр дүнтэйгээр тогтмол арчилбал энэ 200 өвчнийг тусахгүй байж болно гэсэн үг. Аливаа улс 0-7 насны хүүхдүүдийнхээ шүдийг 100 хувь эмчилж чадвал ирээдүйд зүрх судасны өвчлөл 50 хувь хувь буурдаг гэсэн судалгаа ч бий. Өөрөөр хэлбэл, өнөөдөр бид үр хүүхдийнхээ шүдэнд анхаарснаар ирээдүйд 200 гаруй төрлийн өвчин багасаж, үгүй болж, тэдгээр өвчнийг эмчлэхтэй холбоотой асар их зардал тухайн хүний болоод улс орны нуруун дээрээс хөнгөрнө гэсэн үг. Мөн дундаж наслалт нэмэгддэг бичигдээгүй хуультай.
Жишээ нь, Япон улс шүдний өвчлөлтэй хамгийн үр дүнтэй тэмцэж чадсан улсын нэг бөгөөд өдгөө тус улсын шүдний эмнэлгүүд өвчилсөн шүд эмчлэх бус, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх хэмжээнд ажиллах хүртэл багсгаж чадсан. Үр дүнд нь дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлэх хэмжээнд очжээ.
Тэгвэл энэ боломжийг яаж монголчууддаа бий болгох вэ. Энэ асуултад “Urgana” брэнд хариулсан байна. Яаж гэдгийг хүргэе.
ЭЦЭГ, ЭХ НЬ “ЭРХЛҮҮЛЖ БАЙНА” ГЭЭД ЗОВЛОНД УНАГАСАН ҮРСИЙНХЭЭ ИРЭЭДҮЙГ АВАРНА
Монголын улсын хүн ам харьцангуй эрүүл шүдтэй байсан үе ерөнхийдөө шувтарчээ. Залгаад асар их өвчлөлтэй шинэ үе өсөж бойжиж байна. Шүд цоорох өвчин хүн амын 13 хувьд л тохиолддог байсан бол “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд шүдний чиглэлээр явагдаж байгаа үзлэг оношлогоогоор “Бага насны 10 хүүхдийн ес нь шүдний өвчлөлтэй байна” гэсэн судалгаа гарсан. Дээр дурдсан, шинжлэх ухаанаар баталгаажсан судалгаагаар бол Монгол Улсын ирээдүйн хүн амын 90 хувь нь 200 төрлийн өвчнөөр өвдөх магадлалтай гэсэн үг. Энэ бол Монгол үндэстэн цаашид оршин тогтох эсэхэд эргэлзэх хэмжээний статистик мөн.
“Ургана” брэндийн хамт олон энэ нөхцөл байдлуудыг нэгтгэж үзээд Монгол орны бүс нутаг бүрийн усны чанарт тохирсон оо бүтээхээр ажиллаж эхэлсэн аж. Улмаар фторын агууламж их, бага, кальцийн алдагдлыг бууруулах, хүчил, шүлтийн тэнцвэрийг хадгалах уламжлалт орцуудыг агуулсан оо бүтээж чаджээ.
Хүний биед агуулагдах нийт фторын 99 хувь нь шүд, ясанд байдаг бөгөөд бат бэх чанар нь фторын агууламжаас хамаардаг байна. Монгол орны бүс нутаг бүрт усны чанар харилцан адилгүй бөгөөд шүд цоорох өвчний тохиолдол тухайн бүс нутгийн усанд агуулагдаж буй фторын хэмжээтэй хамааралтай байгааг тогтоосон нь энэ ажил амжилтад хүрнэ гэсэн итгэлийг өгсөн байна. Тодруулбал, Монгол орны нийт нутгийн 47 хувьд усанд агуулагдах фторын хэмжээ бага байсан бөгөөд фтор багатай устай баруун бүс нутгийн хэрэглэгчдэд фторын агууламж өндөртэй оо үйлдвэрлэж нийлүүлнэ гэсэн үг.
Г.Лхагва, Б.Чанцалдулам, н.Хонгорзул
Харин Нийслэлийн оршин суугчдад зориулж ээзгий, ааруул, жамц давстай оо бүтээжээ. Эрт дээр үеийн монголчуудын дунд шүдний өвчлөл бага байсан нь цагаан идээ хэрэглэж, хангалттай кальци авдагтай холбоотой гэдгийг эрдэмтэд тогтоосон. Одоо шүд цоорох өвчин ихэссэн нь эсрэгээрээ цагаан идээний хэрэглээ багассантай холбоотой. Тэгвэл ааруул, ээзгий нь тэрхүү кальцийг буцааж алдагдахаас сэргийлдэг нь судалгаагаар батлагджээ. Жамц давс харин энэ орчныг нь тэнцвэржүүлж өгдөг юм байна. Кальци нь аман дахь хүчил шүлтийн орчин ихсэх, багасахад алдагддаг.аж. Хүүхдэдээ ааруул ээзгий тэр бүр авч өгөөд байж чадахгүй нийслэлчүүд хүүхдүүддээ ээзгий, ааруултай шүдний оо авч өгөхөд л шүднийх нь кальцийг хадгалж чадна гэсэн үг юм.
Мөн аман дахь бактерийг устгах үйлчилгээтэй зөгийн жилийтэй шүдний оог ч тус компанийнхан хийжээ.
Гэхдээ сайн бүтээгдэхүүн авсан ч дадал хэвшил чухал үүрэгтэй бөгөөд өдөрт ердөө гурван минутыг шүд угаахад зориулснаар 200 гаруй өвчнөөс сэргийлж, насаа уртасгах ач холбогдолтой гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж байсан юм.
“Prodent” шүдний эмнэлэг мөн уг багт нэгдэж, монгол хүний шүдний бүтцэд тохирсон, амны бүх хэсэгт хүрч үр дүнтэй цэвэрлэх боломжтой AiDent шүдний сойзыг бүтээсэн байна. Тодруулбал, агт арааг ч амархан цэвэрлэх боломжтой дундаж хэмжээтэй, зөөлөн үстэй, шүдний өнгөр бохирдлыг 99 хувь арилгах давуу талтай шинэ сойз бүтээсэн байна. “Prodent” шүдний эмнэлгийн захирал Э.Ануударь шинэ сойзоо танилцуулахын зэрэгцээ Шүдээ гүйцэт угаасан эсэхийг шалгах энгийн аргыг зааж өгсөн. Шүдээ угааж дууссан үедээ хэлээрээ шүдээ гүйлгэж үзэхэд маш гялгар болсон байвал сайн угаагджээ гэж үзэх, үгүй бол дахин нэг угаахыг тэрбээр зөвлөсөн.
Фторын хэмжээ, кальци алдалт, хүчил шүлтийн орчны тэнцвэрийг хадгалах, шүдээ үр дүнтэй цэвэрлэх асуудлыг ийнхүү цогцоор шийдсэнээр одоо 90 гаруй хувьтай байгаа шүд цоорох өвчнийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байгаагаа судалгааны багийн ахлагч н.Хонгорзул илэрхийлсэн юм.
Судалгааны багийнхантай нягт хамтран ажилласан Улсны газрын дарга З.Батбаяр ийнхүү монголчуудын олон жилийн турш бий болгосон мэдлэг, судалгааны үр дүнгүүд нэгдэн олон өвчний шалтгаан болсон шүд цоорох өвчинтэй идэвхтэй тэмцэхэд бэлэн болсныг дурдаад, одоо иргэд нэгдэж хэрэглээндээ нэвтрүүлэх хэрэгтэй байгааг онцолсон. Тэрбээр ингэж мэдэгдэхийнхээ зэрэгцээ шүд угаах үйлдэл нь усыг үр дүнгүй алдах байдлаараа нэгдүгээрт ордгийг сануулж, шүдээ угаахдаа усаа гоожуулалгүй стаканд хийж авах нь 36 дахин хэмнэлттэй байдгийг сануулсан.
Харин “Urgana” брэндийн гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам шинээр бүтээсэн оогоо нийгмийн хариуцлагын хүрээнд хямдралтай үнээр худалдана гээд, бүс нутгийн усны онцлогт тохирсон өөр шинэ төрлийн оо бүтээх ажил цаашид үргэлжилнэ гэдгийг дуулгасан юм.
Г.Лхагва: “Urgana” компанийн залуус дэлхийд байхгүй судалгаа хийжээ
/Доктор, профессор/
Залуус дэлхийд байхгүй судалгаа хийжээ. Түүхэнд хүчирхэг байдлаараа гайхагдсан хоёр улс байсны нэг нь цагаан идээгээр дагнаж хооллодог байсан монголчууд, нөгөө нь “Арвай зажлагчид” буюу ногоон ногоогоор дагнаж хоолодог байсан ромчууд юм. Цагаан идээ нь кальци ихээр агуулдаг бол ногоон ногоо нь байгалийн стронци агуулдаг. Энэ хоёр бол хоёулаа ясыг бэхжүүлдэг элементүүд. Хүний хүч булчиндаа биш, ясандаа байдаг. Тийм ч учраас арслан, барстай тулалдаж дийлэх чадалтай, дэлхийг байлдан дагуулах хэмжээний хүчирхэг болцгоосон.
Ч.Өнөрцэцэг: Монголын 10 хүүхэд тутмын 9 нь шүдний өвчтэй байгаа ч 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой
/АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхимийн эрхлэгч/
Монголчууд "Өвчин хийсэж ирдэг" гэдэг. Гэхдээ шүдний өвчлөл бол "Хэлж ирдэг өвчин". Зөв дадал хэвшил, арчилгаагаар 100 хувь сэргийлэх боломжтой гэдгээрээ онцлог. Эцэг эхчүүд сүүн шүдийг уначих юм чинь гээд тоодоггүй. Гэтэл сүүн шүд эрүүл байх нь байнгын шүд эрүүл байх нөхцөл. Хүүхэддээ чирхийг ор тас хорихгүй нэг дор идүүлээд амыг нь цэвэр усаар зайлж, угаах зэрэг зөв дадал хэвшил чухал нөлөөтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.94
Бөярлалах
Хариулах66.181.161.94
Маш хэрэгтэй мэдээлэл бна
Хариулах