Монголын хувийн сургуулиудын холбооноос Боловсролын сайд П.Наранбаярт шаардлага хүргүүлжээ.
Тус шаардлагад,
Монголын Хувийн Сургуулиудын Холбооноос Боловсролын яамны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 1-5 дугаар ангийн сурагдын танхимын сургалтыг цахим хэлбэрт шилжуулэх шийдвэртэй холбогдуулан дараах шаардлагыг хүргүүлж байна.
Үүнд:
1. Уг шийдвэр нь ямар нэг урьдчилсан судалгаа, эрсдэлийн үнэлгээ, багш-сургууль эцэг эхийн оролцоотой зөвшилцөлгүйгээр хэт богино хугацаанд хэрэгжүүлэх байдлаар гарсан нь сурагдын сурч боловсрох үндсэн эрхэд ноцтой халдаж, хууль зөрчиж байна. Бага ангийн хүүхдүүд танхимын шууд харилцаанд тулгуурласан, насны онцлогт тохирсон сургалтыг зайлшгүй шаарддаг. Гэтэл ийм насны хүүхдүүдийг урдчилсан бэлтгэлгүйгээр, генетийн байдлаар цахим хэлбэрт шилжуулэх нь мэдлэг, чадварын хорогдлыг эрс нэмэгдүүлж, боловсролын чанарт нөхөж баршгүй хохирол учруулна.
2. Сургууль нь хичээлийн жилийн батлагдсан бутэц, улирлын шалгалт, эцэг эхийн хурал, арга хэмжээ зэрэг олон талын оролцогчтой нарийн төлөвлөгөөт үйл ажиллагааны циклтэйгээр ажилладаг. Энэ бүхнийг зогсоож, урьдчилсан сануулгагүйгээр шууд цахим хэлбэрт шилжуулэх нь сургалтын зохион
байгуулалтыг бүхэлд нь тасалдуулах, удирдлагын шийдвэр гаргах хугацаа, бэлтгэл хангах боломжийг бүрэн хаах, сургалтын хэвийн уйл ажиллагааг доголдуулах ур дагаврыг үүсгэж байна.
Бага насны хүүхдүүд хараа хяналтгүй үлдсэнээр тэдний аюулгуй байдал, сэтгэл зүйн тогтвортой байдалд сөргөөр нөлөө үзүүлж, зохисгүй цахим хэрэглээ нэмэгдэх эрсдэл өндөр байна.
Мөн эрүүл мэндийн салбарын ачаалал, бодлогын доголдлыг боловсролын салбарт шилжүүлэн "шийдэл" болгон хэрэглэх нь хүүхдийн эрхийг хохироосон, бодлогын хувьд буруу жишиг юм.
Дээрх үндэслэлүүдийн дагуу 1-5-р ангийн танхимын сургалтыг цахим хэлбэрт шилжуулэх тухай шийдвэрийг яаралтай эргэн харж, сургуулиудын онцлог, өвчлөлийн зэрэг, удирдлагын шийдвэрлэх боломжоос хамааран танхимын сургалтыг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдүүлэхийг Монголын Хувийн Сургуулиудын Холбоо албан ёсоор шаардаж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.122.38
Hybiin syrgyyliin huuhduud obdohgyi bgaa yum yy.....Ali es bel oorsdoo emchigeenii zardal ogoh geed bgaa yumuu. Huuhed bodoj heregtei yamar ih achaalaltai bilee........5-8tsag iin hicheel ordog.
Хариулах103.229.122.38
Buruu saidiin shiidberiig dagaj mordoh heregtei....baga angiin huuhduud ih obdoj bna......huuhed eruul baij syrna ...........hybiin syrguuliin estoi oorsdoo huuhdiin erhiig zorchin bna .....oorsdiinhoo erh ashgiin toloo bna
Хариулах66.181.161.89
Huviin surguliin zarimni ovchin garsnig medseer bj mask zuu gej helched heregjuuldeggui,urla g,sporting arga hemjee hiihigl horchvol boloh bhd zarim surgul ene odruuded urlaiin sporting odrlogtei gej bnshtei,huviin surguliudaa orsdo deg jurmiini shalgaach
Хариулах59.153.112.117
Зөв шүү.Хүүхдүүдийн Боловсролыг Самарч хаялаа.МАНы хулгайч нар хааж боосоор Боловсрол устлаа шүү
Хариулах202.131.242.154
hutsdag malnuud ve zailtsgaa
Хариулах