"Энэ хэрэг буцсан ч би энэ хоёрыг яллагдагчаар татахгүй гэж хээв нэг хэлдэг ёс зүйгүй прокуроруудын эсрэг дахин гомдол гаргалаа"

С.Гандэлгэр
2025/11/28

Бусдын гарт амиа алдсан 16 настай охины ээж О.Отгонтуяа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Та бүхэндээ баярлалаа.
Охины минь хэргийг ямар шатанд яваа талаар олон хүн санаа зовинож асууж байгаа тул дараах товч мэдээллийг хуваалцаж байнаа. Шүүхээс хэрэг прокурорт буцсаны дараа миний бие тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурорууд болох Г.Янжиндулам, Г.Баясгалан нараас татгалзах хүсэлтээ дээд шатны прокурорт гаргасан боловч татгалзаж энэ шийдвэр эцэсийнх гэсэн утгатай хариу өгсөөн.
Прокурор нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Монгол Улсын нэрийн өмнөөс шүүх хуралд яллах байрнаас оролцдог ганц хуулийн этгээд байдаг.
Гэтэл улаан цайм шүүх танхимд шүүхээс хэргийг дутуу шалгаж гэж дүгнэсээр байтал улсын яллагч нар нь энэ хэрэг буцсан ч би энэ хоёрыг яллагдагчаар татахгүй гэж хээв нэг хэлж байгаа нь би прокурор, улсын яллагч бишээ хэргийн холбогдогч нарыг улсын нэрийн өмнөөс өмгөөлөгч сэжигтнийг хамгаалагч гэж байгаатай нэгэн адил гэж ойлгож байна.
Иймд арга буюу прокурорын ёс зүй, үндсэн ажлын чиг үүргээсээ сайн дураараа татгалзаад байгаа тухайн 2 прокурорыг Улсын ерөнхий прокурорт хандаж гомдол гаргасан.Түүний дагуу ёс зүйн зөвлөл нь хурлаараа хэлэлцэх байх.Үүнийхээ хариуг л хүлээж байнаа.
Шүүхээс 3 удаа буцаасаар байтал прокурор арга буюу дутуу ажилласан, мэргэжлийн алдаа гаргасан, ашиг сонирхолтой байсан гэх зэрэг нь батлагдаж тэднийг яллагдагчаар татсаан. Яллах үндсэн чиг үүргээсээ татгалзаж би прокурор байх чадамгүй хүн гэдгээ ил цагаан илэрхийлж байгаа прокурорыг их л том дарга хамгаалж дэвшүүлсээр байна гэж миний бие хардаж байнаа.Прокурорт байгаа энэ мэт гажуудалтай би тэмцээд дийлэхгүй юм шиг байна.Гэхдээ үрийнхээ төлөө би шударга үнэний төлөө тэмцэнээ.
Прокурорын байгууллагад олон арван туршлагатай,үнэнч шударга алба хаагчид бий гэдэгт итгэдэг.Тэд прокурорын байгууллагын нүүр царай болж явахын ерөөл айлтгаж байна" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.80
    2025/11/29

    Энэ хэргийг шударга шийдээд өгчих хууль шүүхийн тогтолцоо энэ улсад байхгүй бололтой. Өөр прокурор тавьчихаар яадаг юм бол доо.

    Хариулах
  • 59.153.86.106
    2025/11/28

    За шаагаад бай муу тэнэг авгай. Прокурор олон талаас нотлох баримтанд тулгуурласан болоод л тэгж байгаа.

    Хариулах
    • 66.181.187.85
      2025/11/29

      Chinii huuhed hund aluulaad uzeesei

    • 66.181.161.154
      2025/11/28

      Chi uree aldaj uzeegui bolood huuramch nuhduudiig umuurch baih shig bna te tenegee

  • 122.201.31.252
    2025/11/28

    Social orchind huniig yallaj,dugnej blhgui bmaar bnaa .ene 2 prokuror ajilaa medeed hiij bga bh shu.ilted nuluuluh mayagtai ard tumniig uduun turhirsan medegdel hiiged bj blhgui shu .huuhdee aldsan eejid hetsuu bga bolovch hergiin bodit baidliig buren medeegui bj iim handlaga gargaj blhgui bhaa

    Хариулах
    • 66.181.187.85
      2025/11/29

      Chi aluurchidiin araatan turluudiin hamsaatan biz

  • 103.57.95.187
    2025/11/28

    ямар муухай прокроро вэ

    Хариулах
    • 66.181.187.85
      2025/11/29

      Harin ene 2 prokuport iim yum tohioldoisoi