​Засгийн газрын дотоод зөрчил Г.Дамдинням, С.Бямбацогт нараар эхлэв үү

С.Гандэлгэр
2025/11/28

Саяхан л дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан Г.Занданшатарын Засгийн газар халаа сэлгээгээ хийсээр сая нэг тогтов уу гэтэл Засгийн газрын гишүүд нь дотроо зөрчилдөж эхлэв.

Тодруулбал энэ долоо хоногт ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Зэсийн боловсруулах үйлдвэрийн сонгон шалгаруулалт зарлах талаар холбогдох албаныхантай уулзаж, хэлэлцсэн. Эл уулзалттай холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Манайх уул уурхайн хоёр сайдтай болсон. Одоо аж үйлдвэрийн хоёр дахь сайдтай боллоо. Төсөл сорчилно, ТӨК сорчилно” хэмээн өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ үг нь шууд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт руу чиглэх бөгөөд өмнө нь ч тэрбээр Хөтөлийн “Цемент шохой” ХХК дээр ажиллаж байхдаа тус компанийн удирдлагуудад хугацаатай үүрэг чиглэл өгч байсан юм.

Уг нь Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний бодлогыг төлөвлөх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, яам, агентлагийн болон аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг шуурхай зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэх ёстой.

Гэвч сүүлийн үед "Эрдэнэс Монгол" ХХК тэргүүтэй төрийн өмчит компаниудад ЗГХЭГ-ын дарга нөлөөгөө тогтоож, халаа сэлгээ, томилгоонд нь оролцдог гэх шүүмжлэл гараад байсан юм. Үүнийг ч АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням баталж, аж үйлдвэр, уул уурхайн салбар хоёр сайдтай болчихлоо хэмээн шүүмжлээд авлаа. Түүнээс гадна ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл "Манайд огт мэдэгдэхгүйгээр нэг сайд нь төрийн өмчит үйлдвэрийн газар шинээр байгуулчихдаг байвал яах уу, бид дараа нь мэддэг. "Ийм байвал ТӨБЗГ байх ч хэрэггүй, татан буулга" гэж би хэлсэн хэмээн мэдэгдээд байсан нь мөн л С.Бямбацогт сайд руу чиглэж буй...




Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.155
    2025/12/05

    Үнэн итгэл алдах юмаа олз болоодлл

    Хариулах
  • 103.57.93.155
    2025/12/05

    Та нар чухам эвлэрсэн гэсэн яалаа

    Хариулах
  • 202.126.89.112
    2025/12/04

    Ховдод гайгүй жорлон баригдсан ч би барьсан гэж шаадаг пизда ш дээ наад бямбацогт чинь

    Хариулах
  • 202.55.188.46
    2025/12/04

    Энэ Дамдинням ажилаа мэдэхгүй хийж чадахгүй байж юун их юманд санаатай Энэ хэдэн ШТС аа бёнзинтэй байлгаж чадвал барав

    Хариулах
  • 202.9.46.82
    2025/11/30

    Хоёулаа амбицтай холын муу богинохон бодолтой хоёр. Чадахгү байж дээшээ санаатай, хэмжээнээсээ илүү сэнтий дээр алыа хашиж ыайгаа хоёр хэхэхэ

    Хариулах
  • 202.9.46.34
    2025/11/30

    МАН -ын булайгаа дэлгэсэн бузрууд толхилцоод бай! Дотроосоо өтөж ялзарсан өмхий гүзээ МАН хага үсэрч, дэлбэ татах цаг нь иржээ ...

    Хариулах
  • 66.181.186.40
    2025/11/29

    Энэ хоёр хоёулаа бүтэхгүй нөхөд.

    Хариулах
    • 202.9.47.80
      2025/11/29

      Ер энэ төрд бүтэлтэй юм энгийн ч алга! ЕК,УИХ,ЗГ тарах хэрэгтэй! Ард түмэн сөхөрч,туйлдаж байна!

  • 59.153.114.38
    2025/11/29

    Ха ха мөнгөнд хөтлөгдсөн өлөн хулгайчууд ханаж цадахгүй л дээ. Алалцаад бай

    Хариулах
  • 103.57.94.234
    2025/11/29

    Энэ 2 сайд eрөөсөө хэрэггүйг / Бямбацогт дамдинням / мэдсээр байж яагаад байлгаадл баыдаг юм. Их хурлын даргаа!!!

    Хариулах
    • 112.72.9.210
      2025/11/29

      Сайдыг засгийн газар нь мэддэг юм бишүү. Тэгэхээр шатрынх байхөө.

  • 66.181.187.111
    2025/11/29

    Уул уурхай, өж үйлдвэрийн хоёр сайдтай болсон нь үнэн шүү дээ Энэ салбарын аль өнгөтэй өөдтэйг нь засгийн газрын хэрэг эрхлэх газар мэддэг байдал сүүлийн их олон жил хэрэгжиж ирсэн, дээр нь сайд болгон ашигт малтмалын тухай гэх ганц хуулиндаа гар хүрч өөрчилж зассаар байгаад одоо энэ салбар хуульгүй. Юу хийхээ мэдэхээ байчихсан бүрэн сүйрлийн ирмэгт дээр байгаа шүү

    Хариулах
  • 122.105.224.156
    2025/11/29

    Rmttvty

    Хариулах
  • 66.181.161.220
    2025/11/29

    Энэ ширэн нүүрлэсэн ХЭГ сайдыг хэн болохыг түмэн мэднэ. Төрд муу зүгийн буг болсон нөхөр гэдгийг С.Баяр саяхан хэлсэн байна лээ. Хүнийг ханилсан ханиар нь мэд гэдэг. Шатар сайдын тэргүүн туслах гээд бодчих. Төр шиг төртэй болохсон доо.

    Хариулах