Бортээгийн ордыг ашиглах бэлтгэл ажлын явцыг Засгийн газарт танилцуулжээ

Zuv.mn
46 минутын өмнө

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнсамбуу Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлын явцыг өнөөдөр Засгийн газарт танилцуулжээ.

Бортээгийн ордын ТЭЗҮ-г 2020 онд боловсруулж, эргэлтэд оруулах ажлыг эхлүүлсэн байсан бөгөөд өнгөрсөн сард уг ТЭЗҮ-г шинэчлэн батлах чиглэл өгсний дауу ТЭЗҮ шинэёлэх ажил одоо явагдаж байгаа аж. Энэ ажил ирэх оны нэгдүгээр улиралд багтаж дууссанаар ордыг эргэлтэд оруулах ажил эхлэх боломжтой болно.  

Өмнөх ТЭЗҮ-ээр, 424 сая тонн нүүрсний нөөцтэй. Нийт нөөцийн 95 хувь нь сул коксжих, таван хувь нь эрчим хүчний нүүрс. Сул коксжих нүүрсний илчлэг нь 6000-6500 кКал, эрчим хүчний нүүрс нь 5000 кКал илчлэгтэй. Сул зөөлөн кокмжих буюу үнслэгийн хэмжээ 22-25 хувь аж.

"ЭТТ" ХК нь жилд 10 орчим сая тонн нүүрс олборлож экспортолж байгаа. Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснээр жилд нэмэлтээр 15 сая тонн нүүрс экспортолж, тэрбум орчим ам.долларын орлого олох боломжтой аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна