ТБХ: Гурилын гаалийн татварыг чөлөөлсөн хуулийг ХҮЧИНГҮЙД тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

С.Гандэлгэр
3 цаг 40 минутын өмнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар тодорхой хоёр асуудал болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/-ийг хэлэлцэх аж.

Гурилыг, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт УИХ хэлэлцэх эсэхийг дэмжсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлсэн байдаг. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна