М.Лхагвагэрэл Дагестанд бэлтгэл хийжээ

Х.Батсайхан
3 цаг 26 минутын өмнө

Бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга М.Лхагвагэрэл ОХУ-ын Буриад улсын “Зугалай” клубын якут бөхчүүд болох Данзан Тюбеев, Дамдин Манжиев нартай хамт бэлтгэл хийжээ. Манай бөх Дагестаны Махачкалад болсон цугларалтад очиж оролцсон бөгөөд энэ үеэр якут бөхчүүдтэй танилцаж, клубынх нь бөхчүүдтэй хамт бэлтгэл хийсэн байна.  

“Зугалай” клубын бөхчүүд ОХУ-ын АШТ-д бэлдэж байгаа бөгөөд манай бөхөөс өмнө нь Буриадын алдарт бөх Александр Богомоевтой нээлттэй бэлтгэл зохион байгуулсан аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна