П.Наранбаяр: БЗС-д өртэй 14,000 иргэний мэдээллийг Зээлийн мэдээллийн санд илгээсэн

Х.Батсайхан
2025/04/30

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдсэн талаар мэдээлэл хийлээ.


Түүний өгсөн мэдээллээр,  

-Өмнө нь Бакалаврын түвшинд Дэлхийн шилдэг сургуульд бүтэн суралцдаг байсан бол шинэчилсэн журмаар 2+2 буюу эхний хоёр жилийг Монголдоо, дараагийн хоёр жилийг гадаадад сурах зарчимд шилжжээ. /Энэ бол дотоодынхоо сургуулийг дэмжиж байгаа нэг хэлбэр, нөгөө талаар өмнө нь хангалттай хэмжээнд мөнгө гаргаж гадаадад ажиллах хүч бэлдсэнийх гэж тэрбээр тайлбарласан/.

-10-аас дээш жил малчнаар ажилласан хүний нэг хүүхдийг Төрийн өмчийн их сургуульд үнэгүй сургана.  

-Материалаа үнэн зөв бүрдүүлсэн байх юм бол дүн нь автоматаар гардаг байх боломжийг бүрдүүллээ.

-Өмнө нь нэг айлаас нэг л хүүхэд сурахыг зөвшөөрдөг байсан бол хэдэн ч хүүхэд сурч болох боломжийг хангасан.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохриулсан нэг бүлэг гаргаж өгсөн.

Шинэ журам хэрэгжсэнээр Төсөвт ямар ч ачаалал үүсэхгүй аж. БЗС-д өртэй 14,000 иргэний мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд илгээсэн гэдгийг тэрбээр хамгийн сүүлд мэдэгдсэн юм.  



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.91
    2025/05/13

    Бүх сургуульд үнэгүй сурч болох уу Малчин 10 дээш ажилласан

    Хариулах
  • 202.126.90.180
    2025/04/30

    Олон жилийн өмнө боловсролын яаманд ажиллаж байсан Баасанжав гэгч хүнийг шалгасан уу Хэдэн чадвар чадалтай хүүхдийг хохирооч садан төрлийн хүүхдээ гадаадад яьуулж байсанг ил болгоосой

    Хариулах
  • 66.181.161.86
    2025/04/30

    Айннн

    Хариулах