Онтре гоулд компанитай холбоотой асуудлаар ЗГХЭГ-ийн дарга Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр, "УИХ-ын Оюутолгойтой холбогдуулан гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдсэс баялгийн сайд ахалж байсан.
Татварын маргаан буюу Арбитр дээр үүссэн маргаантай холбоотой асуудлыг ХЗДХ-ийн сайд ахалж байна.
Хуулийг хэн ч давж гишгэж чадахгүй. 2019 оны үндсэн хуулийн 6.2 бол газрын хэвлийн баялгийн дийлэнхийг нь ард түмэн эзэмших, эзэмшихдээ баялгийн сангаар дамжуулна. Энэ нь өнөөдөр өнгөрсөн, одоо, ирээдүйд хүртээмжтэй хүрэх ёстой гэж байгаа.
Энэ бол хэлэлцээрийн босго. Хэлэлцээрийн босго 51 хувь гэхээр бид хөрөнгө оруулалтын гэрээн дээр 14 төлбөр татварыг авахаар тэр 51 хувийг давдаг. Үүнийг давуулахгүй бол үндсэн хуулийн зөрчил шүү дээ.
Онтре гоулд компанитай холбоотой асуудалд дээр бид хуулиа л барьж ажиллана. Энэ хүрээнд л хэлэлцээр хийнэ. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу л бид хэлэлцээрээ хийнэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.80
оюу толгой бороо гоулд гээд өгөөжгүй монголчуудын дургүй компани даа
Хариулах