Ц.Туваан: ​“Онтре гоулд” компанитай холбоотой асуудлыг их хурлаар хэлэлцэнэ

Х.Есү
5 цаг 1 минутын өмнө

“Онтре гоулд” компанитай хийх хэлэлцээрийн асуудлаар Ц.Туваан сайдаас тодрууллаа. 


Тэрбээр, "Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын" ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдаад ажиллаж байгаа. 

“Онтре гоулд” компанийн асуудал бол нэлээн чухал асуудал. Монгол улс анх 2007 онд стратегийн 16 ордоо зарласан. Үүний наймынх нь хил хязгаарыг тогтоосон. Найман ордыг нь тогтоогоогүй байсан. Энэ тогтоогоогүй найман ордынх нь нэгд Оюу толгойн бүлэг ордын хил хязгаар байсан. 

Дөрөвдүгээр сард манай яамнаас хил хязгаар тогтоогоод Засгийн газраар стратегийн ордын хил хязгаарыг тогтоочсон. Энэ хил хязгаар дотор Оюу толгой, болон Онтре гоулдын таван лиценз байгаа гэсэн үг. 

Стратегийн орд дээр ямар нэгэн хувь эзэмшил, хөрөнгө оруулалт, АМНАТ-аар орлуулах ч гэдэг юм уу эдгээр асуудлыг шийдэх бүрэн эрх нь УИХ-д байдаг учраас энэ асуудлыг их хурал руу оруулна. 

“Онтре гоулд” компанид Шивээ толгой гэдэг лицензийн талбай байгаа. Урд талдаа бол Жавхлант нэртэй хоёр лиценз байгаа. Оюу толгойн нийт зэсийн нөөцийн 24 хувь буюу 10300 тонн зэс, 759 тонн алт, 3.3 тонн мөнгө, 190 мянган тонн молибдений нөөц агуулж байгаа. 

Энэ компанид анх 2001 онд лиценз олгосон" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна