Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйхгүй бол Ардчилсан нам Чуулганыг бойктлох уу

Х.Батсайхан
5 цаг 49 минутын өмнө

УИХ-ын Хаврын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан асуудлуудаар АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа. Бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлага хүсэх болсон үндэслэлээ өнөөдөр хэлэлцэх байсан Хоёр хууль, ЭМДҮЗ-ийн гишүүнийг томилох чөлөөлөх асуудлаар байр суурийг нэгтгэх шаардлагатай гэж тайлбарласан ч энэ нь зөвхөн хуульд нийцүүлсэн /Зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор тав хүртэлх хоног завсарлага авч болдог/ хэрэг байсан бөгөөд гол нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйлгах шаардлагыг тавьж байгаа гэдгээ тэрбээр маш тодорхой илэрхийлсэн юм. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Баярмаа гэлэг хоёр хүний асуудал биш, Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалын байр суурийг хуульд юу гэж заасан, цаашид тэр заасан хэмжээнд нь байлгах уу гэдгийг тодорхойлох хэмжээний асуудал гэж харж байгаагаа тэрбээр илэрхийлээд гурав хоног завсарлага авах хүсэлт гаргасан юм.  

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уг асуудлаар гурав биш, нэг хоногийн завсарлага өгсөн юм.

Асуудлын гол нь, Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйхгүй бол “Хууль тогтоох үйл ажиллагаанд оролцохгүй байх” хүртэл асуудлыг авч үзнэ гэдгээ илэрхийлсэн байдаг. Энэ нь шууд утгаараа Чуулганыг хаяна гэсэн үг бөгөөд ийм байдал үүсгэх эсэх нь Ерөнхий сайдаас хамраарах болоод байна.

Тодруулбал, завсарлага одоохондоо л хуулийн хүрээнд байгаа болохоос цаашдаа Ерөнхий сайд уучлалт гуйхгүй бол АН Чуулганыг хаяж, УИХ бүрэн бусаар ажиллах, АН чуулгандаа суулаа гэхэд Засгийн газар УИХ-ын дээр байдаг, УИХ Засгийн газрын доор байдаг гэдгийг /Өөрсдийнх нь мэдэгдэл, байр сууриас харахад/ хүлээн зөвшөөрсөн болох юм. 

Хамгийн сонирхолтой нь, Л.Ерөнхий сайд уучлалт гуйлаа гэж бодоход хариуцлагын асуудал яригдах уу гэдэг асуудал бий. Мөн энэ асуудал УИХ, Засгийн газрын статусын тухайд яригдаж байгаа тохиолдолд МАН-ын бүлгийн гаргах хариу үйлдэл мөн олон нийтийн анхаарлын төвд байх юм. 

Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх ёстой байсан асуудал

УИХ-ын Хаврын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байжээ.

·      Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

·   Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·  Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

·       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.110
    4 минутын өмнө

    Манай энхрий хайрт МАН н нөхөдөө та нар мээнь амаргүй цаг үед олонхи болж жинхэнэ чацга царайлж байна даа яана даа яана.Гарц байнаа ингэж шийдье АН гөлөгнүүдийг бүүр явуулчихаа ордноос бас УИХ н гишүүнээс хөөчихөө жайжгар эрүү Гөнтөмөрөөс одоо шууд захирамж гаргаад явуулчих тэх үү? далимдуулаад Доржхандыг бас хөөчихөө.Нөхөн сонгууль явуульяа жагсаалтаар орж ирсний гай жинхэнэ хогийн тантангууд горшокнууд ороод иржээ.

    Хариулах
  • 202.55.188.37
    18 минутын өмнө

    Энэ Цогтгэрэл өөрийгөө АН ын дарга гээд мөрөөдсөн гөлөгийг зайлуулъя

    Хариулах
  • 66.181.176.196
    1 цагийн өмнө

    АН—ыг хөөж явуулбал таарна. Зөвхөн хэлэлцэж байгаа тухайн асуудлаар л завсарлага авах хуультай. Ингэж төрийн ажлыг шантаажилж, саатуулдаг ямар ёс зүйгүй бүлэг вэ. Хэлэх үг алга. Жинхэнэ адгийн шаарууд юм даа. Доромжилсон гэж үзэж байгаа юм бол тэр шүүхээрээ яваачээ. Чуулган тасралтгүй үргэлжлэх ёстой. АН-ын хулгайчуудыг буцааж таарвал таарна

    Хариулах
  • 119.234.32.66
    2 цагийн өмнө

    Арчайгүй,чадваргүй Сул дорой Гарууд Эмэгтэй хүн, Дорой хүмүүст Дээрэлхэж томроод Хүндэтгэлгүй хандаж доромжилдог.УГ ХҮН НЬ ЖИЖИГХЭН МЭДЛЭГ ЧАДВАР МУУХАН ХҮН Л ДЭЭ....ЧААВААС ДАА...БААСАН БААСАА ЦЭВЭРЛЭЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.

    Хариулах
  • 124.158.106.149
    4 цагийн өмнө

    Хүчтэй уужуухан эр хүн өөрийнх нь зөв байсан ч эмэгтэй хүнээс уучлал гуйх ёстой. Амархан шдээ. ЗГ УИХ -ын толгой дээр гарчихаад байхад, чааваас Амарбаясгалангийн хэлж байгаа нь шал чавганц тайлбар.

    Хариулах