М.Нарантуяа: Хэлэлцэх асуудал их байхад АН-ынхны гишүүнийхээ нэр төрийг сэргээлгэж, уучлалт гуйлгах шаардлагаас болж УИХ-ын чуулган хойшлов

С.Гандэлгэр
2025/05/01

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааны үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гурав хоногийн завсарлагаа хүссэн. Улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гурав хоногийн завсарлага өгөх боломжгүйг тайлбарлан нэг хоногийн завсарлагаа өгсөн.

Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара дургүйцлээ илэрхийллээ. Тэрбээр "7 хоногт хоёрхон өдөр хуралддаг чуулганы хуралдаан АН-ын гишүүнийхээ нэр төрийг сэргээлгэх, уучлал хүссэн шаардлагаас болж нэг өдрөөр хойшлов.

АН-ынхаан, улс эх оронд чинь иргэдийн аж амьдрал, нийгэм, эдийн засгийн асуудал буцлаад асгарч байхад, нэр төр сэргээлгэх, уучлал гуйлгахын төлөө хэлэлцэх асуудал нь ар араасаа тулсан байдаг 7 хоногт хоёрхон удаа явагддаг чуулганыг завсарлуулах шаардлага амин чухал байгаа юм уу ? Үеийн үед улс төржиж талцан хуваагдаж, би чи, танай манай гэсэн байдлаас чинь болж иргэд л хохирсоор ирсэн шүү" гэлээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.110
    2025/05/01

    Гахай махай гээд байхдаан яадын чи өөрөө юу ен тарган цатгалан сайхан л хүүхэн байна.Улцгар нялцгар трико өмссөн эрчүүдийн хажууд энэ чинь харин жинхэнэ мужик цагтаа тэр эрчүүдийг уярааж цахилж явсан үзэсгэлэн гоо за.Болиорой таанууд чаддаг юм бол та нар манай Нарука шиг нялх ногоо зулгаагаад их хуралд чаачихаач амжих уу? атаархуу муусайн юмнууд алныхаа үсийг засаж чадахгүй байж юун сэхүүн гөлөгнүүд вэ?

    Хариулах
  • 139.5.216.185
    2025/05/01

    өөрийг нь тэгээд хэлчихсэн бол энэ гахай яаж орилж бгаа бол ха ха

    Хариулах
  • 202.55.188.37
    2025/05/01

    Зөв алийн болгон талцах юм бэ монгол гэж нэг улс байгаа Цогт гэрэл Баярмаа нар Монголоос зайлаарай

    Хариулах