ОУХМ Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq 2025”-д багаараа түрүүллээ

Х.Батсайхан
1 цаг 51 минутын өмнө

Узбекистанд жил бүр болдог Олон Улсын дугуйн холбооны 2.2 ангиллын “Tour of Bostonliq” гурван өдрийн уралдаан өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд манай хоёр тамирчин өрсөлдсөнөөс Монгол Улсын үндэсний шигшээ баг, Тайландын “Roojai insurance“ багийн тамирчин, ОУХМ Батсайханы Тэгшбаяр /Алдар спорт хороо/ 08:24:03 амжилтаар нийлбэр дүнгээр есдүгээр байрт орлоо. Манай тамирчин даваа гарагт болсон эхний гараанд түрүүлж, өчигдөр болсон сүүлийн гараанд хоёрдугаарт орсон юм.

Арабын нэгдсэн Эмиратын “UAE Ministry of Defence Cycling Team” багаас уралдсан ОУХМ Батмөнхийн Марал-Эрдэнэ /Catco racing team/ 08:45:29 үзүүлэлтээр 55 дугаар байрт оров.

Тэмцээнд “Li Ning star” багийн шинэ зеланд тамирчин Жошуа Кенч түрүүлж, Б.Тэгшбаярын “Roojai insurance” багийн кипр дугуйчин Андреас Милтиадис удаалжээ.

ОУХМ Б.Тэгшбаяр маань энэ удаад ийнхүү хувийн уралдаанд ноднин жилийнхээ түрүүлсэн амжилтыг давтаагүй ч багийн дүнгээр “Roojai insurance“ багтайгаа түрүүллээ.

Өнгөрсөн жилийн тэмцээнд манай Үндэсний шигшээ баг ОУХМ С.Жамбалжамц, ОУХМ Б.Тэгшбаяр, ОУХМ А.Даваажаргал, ОУХМ Х.Тэмүүлэн, ОУХМ Э.Билгүүнжаргал нарын бүрэлдэхүүнтэй оролцож, хувийн дүнгээр ОУХМ Б.Тэгшбаяр 1, ОУХМ С.Жамбалжамц 3, ОУХМ Х.Тэмүүлэн 35, ОУХМ А.Даваажаргал 42, ОУХМ Э.Билгүүнжаргал 46 дугаар байрт орж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт орж байсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна