Нөмрөгийн дархан цаазат газарт ТАХЬ нутагшуулна

С.Гандэлгэр
2025/05/02
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.\

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.73
    2025/05/03

    Баяраллаа чех монголын найрамдал мандтугай ура нөхөдөө би Халх нөмрөгийн дархан цаазат газраар нутагладаг хар дэлт азарган чоно байнаа миний үр төл өсөж үржээд байгалийн тэнцвэрт харьцааг зохицуулах гээд чухам л зовж явнаа.Авахаас дархан цаазат газар болохоор манийгаа буудахгүй юм даа дээр хилийн цэргийн хоёр онгироо офицер акадаад алангаа алдлаа онохгүй нь сайхан юм даа бидний аз болоход буу нь тусгалд ороогүй тулдаа миний үнэнч хань үзэсгэлэн төгөлдөр гичийг минь жаахан айлгалаа.Маниус нь энд хандгай гөрөөс буга зооглоод жаахан тиймхэн байлаа уйдаад байлаа даа хүмүүсээ манай хөршийн гурван хөлт азарган чоно гичийтэйгээ хамтран хилийн цэргийн сувай байдас барьж идээд сэгийг нь очиж жамирах гээд гэнэ алдаад хар хавханд орон чадарсан гичий нь урд хөлөөрөө орсон ингээд дууссан.Хүмүүсээ та нартаа маш их талархаж байна тэнгэр заяат хөх чоныг алахын төлөө хурдан буу жипээр өвч зэвсэглэсэн нусгайчуулаас нээг их айхгүй харин идэх юм ховордох аваас хүмүүс та нарыг жамирхаас өөр сонголт бидэнд үгүй дахин баяраллаа тахинаас чинь хэдийг амталнаа хамаагүй жамирахгүй тэгвэл буудуулна.Нэг сайхан махсаагаа гаргая даа хамаагүй зооглохгүй гэж амлая дээрийний тэр согтуу хоёр онгироо офицеруудыг шийтгээрэй мөрөөрөө явж байхад хаа хамаагүй буудаад алангаа алдсан тэнэг пязданууд шүү

    Хариулах