Энэтхэг улс нь манай коксжих нүүрсний нэг шинэ зах зээл байж болох талаар бид өмнө нь олонтаа мэдээлсэн билээ. Коксжих нүүрсний хэрэгцээнийхээ 85 хувийг импортоор хангадаг, үүнийхээ талаас илүүг ганц Австралиас зөөдөг тус улс Монголыг боломжит нийлүүлэгч гэж харан, худалдан авалт хийхээр ажиллаж байгаа гэсэн өөдрөг мэдээлэл өнгөрсөн жил цацагдаж байсан юм.
Тодруулбал, Төрийн өмчит JSW Steel (JSTL.NS) компани шинээр нээгдэх салбарынхаа хэрэгцээт нүүрсийг Монголоос хангахаар төлөвлөж, эхний ээлжинд 5000 тонн нүүрс авахаар болсон. Гэтэл энэ ажил Монголын талаас гарсан тээврийн хүндрэлтэй холбоотойгоор гацсан талаар Энэтхэгийн хэвлэлүүд мэдээллээ.
Энэтхэгийн Гангийн газар (SAIL.NS) мөн 75,000 тонн нүүрс авах байсан ч мөн шалтгаанаар зогссон гэнэ.
Хамгийн гол нь, Энэтхэгийн тал нүүрс тээврийн талаар холбогдохыг оролдсон ч манай талаас ямар ч хариу өгөхгүй байгаа гэж нэрээ нууцалсан эх сурвалж хэлсэн талаар бичсэн байна.
"Монголын талаас ямар ч хариу ирээгүй, бидэнд хүндрэлтэй байна. Нэг талдаа ОХУ-аас ирэх тээвэр гацсан, нөгөө талаас Хятадаас тогтвортой тээвэрлэх боломжгүй " гэж уг эх сурвалж хэлсэн аж.
Гангийн салбарын албан тушаалтан Сандип Паундрик гэгч мөн өнгөрсөн амралтын өдөр “Далайд гарцгүй Монголоос коксжих нүүрс авахад логистикийн бэрхшээлтэй тулгарсан” гэж мэдэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.25
Ene medeejiin asuuliig odoo yrih hereg bn uu ? ymar zamaar teever hiih ve ? udahgui amerik, frantsad garah uran chini uunees iluu l zovlon boloh bhdaa !
Хариулах