Т.Мөнхсайхан: ЭМДС-гийн нөхцөл байдал хүндэрсэн нь ковидыг санхүүжүүлсэнтэй холбоотой

Х.Батсайхан
2025/05/02

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ЭМДС-гийн нөхцөл байдал хүндэрсэн нь 2021 оноос эхлэлтэй. Тухайн жилд ковид цар тахлын санхүүжилтийг ЭМДС-гаас хийсэн. Уг нь улсын төсвөөс санхүүжүүлэх ёстой. Харамсалтай нь энэ алдаа 2022, 2023 онд засагдалгүй явчихсан. Энэ алдааг энэ жилээс засаад явж байна. 

Өнгөрсөн хугацаанд 700 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. Энийг нөхвөл зөв болно.

Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэн. Улс орнуудыг харахад 10-15 жилд гольдрилдоо ордог юм билээ. Манай улс дөрвөн жил л болж байгаа гэхэд харьцангуй амжилттай байгаа. 2021 оноос өмнө нэг хүн хоёр сая төгрөгөөс илүү тусламж үйлчилгээ авч чаддаггүй байсан. Өнөөдөр 144 сая төгрөгийн өртөгтэй элэг шилжүүлэн суулгах мэс заслыг таван сая төгрөг төлөөд авч чадаж байна” гэлээ.  



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.218
    2025/05/03

    Одоо байталаа өвчин санхүүжүүлж тараадаг болжээ. Үүнийг тэр шоронд нь хийж санаа амархсан.

    Хариулах
  • 66.181.187.218
    2025/05/02

    Эргүү пиздаа байна. Хүрэлсүхийг аиааоч бгаа ёоз нь юмуу. Нөгөа эм хаана байна Муу байж бас худалч. Энэ сайд байтугай багийн даргач хийж чадахгүй нөхөр бна. Түргэн огцруулж зайлуулъя

    Хариулах
  • 203.217.139.240
    2025/05/02

    Энэ эргүү чинь юу яриад байнаа? Ковидийг санхүүжүүлж дэлгэрүүлсэн аятай юм хуцаад байх юм. Логиктой, зөв ярьж сурчихаад улс төрд орооч. Махны ченжийн боловсролгүй бацаан гэдгээ харуулаад байна шүү.

    Хариулах
  • 202.21.107.25
    2025/05/02

    ter holbogdogch ta 2 neg sugnaas garssn ym bish u ? odoo ununuuh chini elchind zalraad tom l yvj bndaa .

    Хариулах
  • 103.57.92.18
    2025/05/02

    Чи бодит байдлыг нууж байна. Даанч замбараагүй байсандаа ковидын үед. Зориуд тийм байлгаж өөрсдөө идсэн. Хүрэлсүх сарангэрэл энхболд нямхүү мөнхсайхан бямбасүрэн . Одоо сонсгол хийх хэрэгтэй.

    Хариулах