УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Э.Батшугар гишүүний өргөн мэдүүлсэн Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн үеэр гарсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Улмаар хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн төслүүдийнх нь хамт эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Зээлийн мэдээллийн санд 1.6 сая иргэн, 17 мянга гаруй аж ахуйн нэгжийн нийт 4.7 сая зээлийн мэдээллийн өгөгдөл хадгалагдаж байна. Хууль батлагдаж, зохицуулалт илүү шударга, уян хатан болсноор 200,000 гаруй иргэн "Монголбанк"-ны "Хар жагсаалт" гэгддэг мэдээллийн сангаас гарах боломж бүрдэнэ гэж санаачлагчид нь үзэж буй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.138
Zow shuu dee
Хариулах