О.Цогтгэрэл: Бид хамтарсан засгаас гарах гэж чуулганаас завсарлага авсан юм биш

Х.Есү
2025/05/02

Ардчилсан намын бүлэг УИХ-ын чуулганаас завсарлага аваад буй. Уг асуудлаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс тодрууллаа. 


Тэрбээр, "Би дөрөв дэх, та дахь өдрийн чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ хэлсэн. Ерөнхий сайд УИХ-ын гишүүнийг доромжилсон. Энэ бол хувь хүмүүсийн асуудал биш. Энэ засаглал хоорондын асуудал. АН-ын бүлэг ажил хаяагүй, ажлын байрандаа байна. 

Бидний хувьд хуулиар олгогдсон эрхийнхээ хэмжээнд ажиллаж байна. Бид УИХ-ын чуулганыг гацаах гэсэн зорилгогүй. Бид цагаа бүртгүүлчхээд ажлын байран дээрээ байгаа. Ажлаа хаяж яваагүй. 

Ерөнхий сайд асар хариуцлагагүй жишиг тогтоож байна. Бид хамтарсан засгаас гарах гээгүй. Ийм асуудал огт яригдаагүй Би хувь хүнийхээ талаас хамтраад яваасай гэж хүсдэг" гэлээ. 




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.155
    2025/05/03

    Чиний ТЕСО компаний ажилчид цагаа буртгуулчихвэл ажилаа хийхгуй бснч ЭЗЭН та , цалинг нь егдег уу? ХУДАЛАА БУУ БУР.

    Хариулах
  • 103.57.93.159
    2025/05/03

    Ийм сонин хүний үгийг л хэрэгжүүлэгч муйхар , өөрийн байр суурьгүй барьцаалагдсан хүмүүс хэнд хэрэгтэйг эндээс харж болох юм даа

    Хариулах
  • 119.40.98.153
    2025/05/03

    Одоо болиосой залхмаар юм.

    Хариулах
  • 103.212.119.48
    2025/05/02

    Таныг уих - д хэлэлцэж байгаа бүхий л асуудалд сонгогч биднийг төллөөлж идэвхтэй оролц гэж сонгосон болохоос хурал таслаад худлаа яриад бай гээгүй шүү. Та нарыг эргүүлэн татах гарын үүсэг эхэлчихсэн шүү.

    Хариулах
  • 202.21.107.25
    2025/05/02

    teneg ym yriad uuriiguu uland oruulaad bh hereg bn uu ?

    Хариулах