Л.Мөнхбаатар: АН-ын бүлэг завсарлага авсан нь Ж.Баярмаа гишүүнтэй холбоогүй

Х.Есү
11 цаг 13 минутын өмнө

Ардчилсан намын бүлэг чуулганаас завсарлага авсан асуудал олны шүүмжлэлийг дагуулаад байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатараас тодрууллаа. 

Тэрбээр, "Манай ардчилсан нам чуулганаас нэг хоногийн завсарлага авсан. Тэр нь өнөөдөр дуусч байгаа. Үүнээс хойш хуралдаа суух ёстой л доо. Гэхдээ гишүүд ирцэндээ ороод явсан. 

Завсарлага авсан үндэслэл нь Ж.Баярмаа гишүүний асуудалтай холбоогүй шүү дээ. Хэлэлцэж байгаа гурван асуудалтай холбогдуулан бүлэг байр сууриа нэгтгэх хэрэгтэй байна гэдэг үүднээс завсарлага авсан. Харин УИХ сая тэдгээр асуудлыг хэлэлцээд шийдвэр гаргаад явчихаж байгаа юм. 

Гишүүд нэгэнтэйгээ маргалдаж, ёжилж л байдаг. Ж.Баярмаа гишүүн улс төрчийн хувьд үг даах хэрэгтэй. Энэ бол хувь хүмүүсийн асуудал, чуулган таслах хэмжээний асуудал гэж бодохгүй байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.77
    7 цагийн өмнө

    Зөв зөв. Тэднийг хаяад л ажлаа хий

    Хариулах