Г.Уянгахишиг: Ерөнхий сайд гаргасан үйлдэлдээ ёс зүйн болоод төрийн хариуцлага хүлээх ёстой

Х.Есү
13 цаг 6 минутын өмнө

Ардчилсан намын бүлэг чуулганаас завсарлага авсан асуудал олны шүүмжлэлийг дагуулаад байна. Мөн УИХ-ын гишүүд ч өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байна. Бид уг асуудлаар УИХ-ын гишүүн Г.Уянгахишигээс тодрууллаа.

Тэрбээр, "Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн хоёр малгай өмсөж байгаа гэсэн үг. Нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь УИХ-ын гишүүн. Их хурлын танхимд аль чиг үүргийн хүрээнд орж ирж үг хэлж байна вэ гэдэг нь их чухал. 

Ерөнхий сайдын хувьд мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулсан. Төрийн өндөр алыан тушаалтны хувьд өөрийн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх ёстой. 

Энэ зөвхөн хоёр хүн болоод намын гишүүн нам хоорондын асуудал биш. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд болон Улсын их хурлын асуудал. Ерөнхий сайд танхимд орж ирээд гишүүнийг үл хүндэтгэсэн. 

Гаргасан үйлдлийнх нь хувьд гэвэл зөв биш. Тиймээс ёс суртахууны эсвэл улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Ардчилсан намынхан УИХ-ыг үл хүндэтгэсэн гэж шаардлага тавьбал бид нэгдэхэд бэлэн" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.218
    11 цагийн өмнө

    Чи дут!! Балай авгай минь.!!! Ажилаа хийж чадахгүй байж бас хэрүүлд оролцоно. Нэгдэнэ гэжчихэээ бас. Нгэ их хуралыг тараавал болно. Нэг олигтой юм алга.

    Хариулах