УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
- Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан
- Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийн талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсох
- УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсох
- Монгол Шуудан ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох
- УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх асуултын хариуг хэлэлцэх
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын есөн гишүүн 2025.01.23-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,
- Цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
- Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,
- Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Э.Батшугар 2024.12.25-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг,
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг,
Сэтгэгдэл бичигдээгүй байна