Улиастай-Алтай, Арц суурь-Түдэвтэй чиглэлийн авто замын бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ

Zuv.mn
1 цаг 10 минутын өмнө

Завхан аймгийн Улиастай хотыг Говь-Алтай аймгийн Алтай хоттой, Завханы Түдэвтэй сумыг Арц суурь хилийн боомттой хатуу хучилттай замаар холбох бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэллээ. Энэхүү авто зам баригдсанаар ОХУ-БНХАУ, Ази Европыг холбосон авто замын гурав дахь коридор бий болох юм. Харин дөрөв дэх коридорыг Завхан, Баянхонгор, Хөвсгөл аймагтай холбох байдлаар хийх юм байна. 


Эхний ээлжид Завханы Цагаанхайрхан, Цагаанчулуут, Говь-Алтайн Тайшир, Завханы Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат сумдыг хатуу хучилттай авто замд холбох төлөвлөгөөтэй байна. 

Ховд-Улаангомыг холбох авто замын ажил энэ зун эхлэх бол Ховд-Улиастай, Алтай-Бургастайн авто замын ТЭЗҮ хийгдэх аж. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.30
    2025/05/06

    Heerhii muu zuun gurvan aimag hatuu huchilttai zamaar holbodson boomt baihgui holboj chimee ch baihgui

    Хариулах