Н.Наранбаатар: Онтрэ Гоулдын асуудлыг Оюу толгойн гэрээтэй хольж хутгах шаардлага байхгүй

С.Гандэлгэр
4 цаг 23 минутын өмнө

Оюу толгойн бүлэг ордын хоёр ашиглалтын лицензийг эзэмшдэг Онтрэ Гоулд компанитай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас тодрууллаа. 


Тэрбээр "Онтрэ Гоулдын хувьд Ашигт малтмалын тухай хуулиа бариад явах ёстой гэж бодож байгаа. Энэ бол ерөөсөө Оюу толгой ХХК-тай холбоотой асуудал биш юм. Хоёр өөр хуулийн этгээд, хоёр өөр компани байгаа. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар Оюу толгойтой биш Онтрэ компанитай тусдаа гэрээ байгуулах ёстой. Баримтлах зарчим нь бол тодорхой. 

Үндсэн хууль, ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа стратегийн ордын нийт үр өгөөжийн 50-аас дээш хувь буюу дийлэнх хувь нь Монгол Улсад үлдэнэ гэдэг зарчим бариад явна гэж ойлгож байгаа. 

Хуучин Оюу толгойн гэрээтэй хольж хутгах шаардлага байхгүй. Бид хуульдаа өөрчлөлт оруулаад 34-51 хувийн оронд давуу эрхийн хувьцаа, АМНАТ-аар орлуулах гэх мэт зохицуулалт хийх эрхийг нь нээгээд өгчихсөн. Сая Орано компанитай гэрээ байгуулахдаа ийм байдлаар гэрээлсэн. Энэ нь ч зөв байх" хэмээн байр сууриа илэрхийлэв.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна