Дундговь аймгийн үсчин гоо засалчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа

Х.Есү
13 цаг 29 минутын өмнө

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны санаачилгаар, Засаг даргын үйл ажиллагааны “Хөдөөгийн сэргэлт - Шинэ Дундговь” хөтөлбөр, “Хүний нөөцийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд “Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоотой хамтран аймгийнхаа үсчин, гоо сайханчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, суралцах боломжийг бүрдүүлж “Мастер класс” сургалтыг энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгууллаа. 

May be an image of 3 people and text

Сургалтын нээлтийн ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар нээж, “Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны хамт олонд талархал илэрхийлэн, Дундговь аймгийн үсчин, гоо засалчдад мэргэжлийн түвшнээ ахиулан, улсдаа төдийгүй дэлхийд өрсөлдөх боломж нээлттэй байгааг онцоллоо.

May be an image of 6 people

Тус сургалтын зардлыг “Хүний нөөцийг дэмжих” дэд хөтөлбөрөөс гаргаж байгаа бөгөөд Дундговь аймгийн 50 гаруй үсчин, гоо засалчдыг үнэ төлбөргүй хамруулж байна. Сургалтаар эрэгтэй, эмэгтэй салоны болон гоёлын үс засалт, өнгө гаргалт, make-up сургалт, шивээс, сормуусны сургалтуудыг мэргэжлийн багш нар, чанарын өндөр түвшинд заах бөгөөд оролцогчдод сертификат гардуулах юм.

May be an image of 2 people

“Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоо нь үсчин, гоо засалчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, зэрэг ахиулах сургалтыг 2018 оноос хойш тодорхой үе шаттайгаар зохион байгуулж ирсэн туршлагатай мэргэжлийн холбоо юм. Тус холбоо нь 2024 онд Монгол улсын түүхэнд анх удаа тив, дэлхийн аваргын “Алтан цом”-ыг хүртжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна