Ж.Баярмаа: Иргэдээ баяжуулдаггүй юм гэхэд татвараас нь хөнгөл

Х.Есү
5 цаг 18 минутын өмнө

ХХОАТ-ыг 1 хувь болгож бууруулах хуулийн төсөл санаачилж байгаа талаараа УИХ-ын гишүүн Ж.Баярмаа мэдээлэл хийлээ. 

Иргэн Р.Шинэгэрэлийн санаачилсан ХХОАТ-ыг нэг хувь болгох тухай өргөдөлд 100 мянган хүн цахимаар гарын үсэг зуржээ.


Тэрбээр, 

"Татварын дарамт маш их байгааг иргэд  хэлдэг. Иргэдийн орлого амьдралд нь хүрэлцэхгүй байхад нэмж өндөр татвар авах ёсгүй. 

Монгол Улс Монголчуудаас, Монгол хүнээс бүрдэнэ. Иргэдийн орлого бага ч гэсэн нэмэгдэж байж бид улсын хөгжил ярина. Иргэдээ баяжуулдаггүй юмаа гэхэд татвараас нь хөнгөлөх ёстой. Есөн хувийн мөнгийг нь өөрсдөд нь үлдээгээсэй гэж хүсэж байгаа юм. 

Жишээ нь хоёр сая төгрөгийн цалинтай хүн 9 хувиа төрд хураалгахгүйгээр авч үлдэх юм бол 180 мянган төгрөг үлдэнэ. Энэ үлдэж байгаа 180 мянган төгрөг бол иргэдэд үнэхээр бодит орлого болж үлдэнэ. Ядаж шуудай гурил, уут будаагаа ав гэсэн зорилготой байгаа юм. 

180 мянган төгрөг бол төрөөс төрсөн тэрбумтангуудад юу ч биш байх л даа. Бид өнгөрсөн тавдугаар сарын 05-нд өөрсдийн боловсруулсан ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслөө Засгийн газарт хүргүүлсэн. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн байгаа" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.231
    3 цагийн өмнө

    Чи битгий гуц тэнэгээ жагсаалтаар орж ирсэн эргүү төрсөн ахыхаа луйвраар тэр олон үл хөдлөх хөрөнгөтэй болсноо тайлбарла чамтай чамгүй энэ улс урагшаа мөлхөнө.Битгий худлаа ард иргэдийн амьдрал яриад донгосоод бай наадах чинь хуучирсан арга сүүлийн 35 жил хөөрхий иргэд энэ худлаа попорлыг сонслоо чам шиг балай авгай ч хийчихдэг юм биш мөрөөрөө байж чадахгүй бол өөрөө өргөдлөө өгөөд надад ахадсан ажил байлаа гээд гэртээ хүүхдүүдээ хар ТҮЦ ажилуул гудамж шүүрд

    Хариулах