Р.Сэддорж: "Онтрэ гоулд" компанитай холбоотой асуудлаар ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллана

Х.Есү
4 цаг 45 минутын өмнө

УИХ-ын гишүүн Р.Сэддоржоос "Онтрэ гоулд" компанитай холбоотой асуудал болон "Хармагтайн ордтой" холбоотой асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 


Тэрбээр, "Онтрэ гоулд" компани Оюутолгой компанийн лиценз авсан асуудал байгаа. Үүнтэй холбоотой олон асуудлууд гарч ирж байна. Үүнтэй холбоотой УИХ-ын даргын захирамжаар О.Батнайрамдал гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг яг одоо хөдлөх гэж байна. 

Энэ асуудлыг тусд нь нухацтай авч үзэх шаардлагатай байгаа. Шинэ хөрөнгө оруулалтын гэрээг тусд нь авч үзэх хэрэгтэй гэж миний хувьд бодож байна. 

-Хармагтайн ордыг стратегийн ордод оруулах ёстой гэдэг асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хармагтайн ордыг “Стратегийн орд”-д оруулахгүй бол замбараагүй байдал үүсч магадгүй. Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай суманд үлдсэн ганц малын бэлчээр байгаа юм л даа. Үүн дээр бас л орд нээх болчхоод байгаа юм. 

Хэрвээ үнэхээр тэр газар орд нээвэл, ард иргэд орон нутгийнхны хүсэж байгаагаар эдийн засгийн онцгой үр ашигтай байдлаар л нээх хэрэгтэй. Стратегийн ордод авах онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаа бол авах л хэрэгтэй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна