Г.Тэмүүлэн: Гадаад зээлүүдийг төсвөөс салгах юм бол эдийн засаг сүйрнэ

Х.Есү
5 цаг 42 минутын өмнө

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, "Улсын төсвөөс гадаад зээл тусламжаа гаргана гэдэг асуудлыг ярьж байна. Магадгүй энэ жишгээр явбал бид төсвөө сайхан харагдуулахын тулд, тэнцвэр алдагдалгүй байлгахын тулд  халамжийн зардлыг хасъя, урсгал зардлаа хасъя ч гэдэг юм уу ийм байдлаар өөрсдийгөө хуураад явж болно.

Засгийн газар УИХ-ын гишүүдийг ашиглаад хуулийн хулгай хийх гэж байна. Гадаад зээлүүдийг төсвөөс салгах юм бол эдийн засаг сүйрнэ. Одоо үнэнтэйгээ нүүр тулаад төсвөө тодотгох хэрэгтэй. Хуулийн хулгай хийж гишүүдийн гараар могой бариулж байна" гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна