“Рио Тинто” групп Оюутолгой төслийн талбайд хоёр ашиглалтын лиценз эзэмшдэг “Онтрэ гоулд” ХХК-тай хэлэлцээр хийж, хувь эзэмшлээ тохирох гэж байгаа энэ цаг үед хууль тогтоогчдийн байр суурийг Зөв.мн сайт хүргэсээр байгаа билээ.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, "Үндсэн хуулиараа Монгол Улсын баялгийн 50-аас дээш хувийг иргэд хүртэнэ гэсэн заалттай.
Тиймээс хоёр компани хоорондоо ярилцаад ашгаа хуваах ч юм уу тийм эрх байхгүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дахиж харах хэрэгтэй. Яагаад гэвэл одоо орох гэж байгаа талбай бол Рио Тинто” группынх биш Онтрэ гоулд компанийн эзэмшиж байгаа талбай.
Энэ талбайд хамгийн өндөр алтны агуулгатай, ашигтай өрөм хэсэг бий. Тиймээс ашиг хуваарилалтын асуудлыг ашиглалтын лицензыг эзэмшиж байгаа Онтрэ гоулдыг оролцуулж гэрээ хийх ёстой. Одоогийн хөрөнгө оруулалтын, ашиг хуваарилалтын гэрээн дээр чинь Онтрэ гоулд байхгүй.
Тийм учраас дахиж хөрөнгө оруулалтын гэрээ, ашиг хуваарилалтын гэрээ шинээр хийгдэх ёстой. Онтрэ бол маш их алтны нөөцтэй орд. Эндээс Оюутолгойн гэрээг Монголд ашигтай болгох боломж гарч магадгүй.
Онтрэ ХХК-ийн асуудал чуулганы хуралдаан дээр орж ирж тогтоол болж гарах байх. Ер нь бол төрийг удирдаж байгаа хүмүүс эрх ашгаасаа урваж болохгүй. Эсрэг кноп дарж гадны талд үйлчилж буй хүмүүсийг хэвлэлийнхэн та нар сайн илчлэх хэрэгтэй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
124.158.106.64
зөв зөв дэмжинээ
Хариулах59.153.113.176
Энэ муусайн барууны шар толгойтнуудын аманд нь ороод байхдаа яадаг юм баялагиийн санд мөнгө орж ирэхгүй бол хаагаад хөөгөөд явуул
Хариулах66.181.186.216
Ontre-oos ashiq olj abah ni .Ashtai yuu
Хариулах