УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханаас "Алт-3" хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, "Улсын төсөв тасарч байгаа нь нэгэнт тодорхой болчихсон шүү дээ. Тиймээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь "Алт-3" хөтөлбөр гэж ярьж байна.
Алтаа олборлох нь нэг талдаа зөв. Үүнийг дэмжиж байгаа.
Гэхдээ усны сав газруудыг ухаад, голын голдирлыг өөрчилвөл утгагүй болно л доо. Түүнийгээ эргээд сэргээх нь асуудал болж хувирна. Өөр аргаар олборлох нь зөв гэж бодож байна.
Орон нутагт эрхийг нь олгочихвол буруудаад байх зүйлгүй. Яам бүх зүйлийг өөртөө наагаад байх хэрэггүй. Алтны үнэ унци тутамдаа 3.4 мянган доллар байгаа. Алтны үнэ өндөр байгаа энэ үеийг ашиглаж, төсвийн цоорхойгоо нөхөх хэрэгтэй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна