НЗДТГ: Унгар руу 80 хүний бүрэлдэхүүнтэй соёлын өдрүүдийг зохион байгуулахаар явсан

Х.Есү
Өчигдөр 14 цаг 01 минут

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хотын дарга Х.Нямбаатарыг 150 гаруй хүн дагуулж Унгар явсан асуудлыг шүүмжлэв. 

Тодруулбал Ч.Лодойсамбуу "Хотын дарга 150 хүний бүрэлдэхүүнтэй Унгарт туршлага судалж явна. Яасан судалж дуусдаггүй туршлага вэ. Онгоц дүүрэн хүн шүү дээ. Татвар нэмэхдээ жигтэйхэн их зовлон ярьсан даа. Зугаалганы л мөнгө байж" гэсэн юм. 

Бид энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тодрууллаа.

"Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой хүрээнд Улаанбаатарын соёлын өдрүүд арга хэмжээг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан. ЖДҮ эрхлэгч, Улаанбаатар чуулгын хамт олон, Улаанбаатар музейн хамт олон, тур компанийн төлөөллүүд явсан. Тур компаниуд зардлаа өөрсдөө гаргасан.

Нийтдээ 80 гаруй хүн явсан. Засаг даргатай нийлээд удирдлагын бүрэлдэхүүн 7 хүн явсан. Мөн хэвлэл огт авч яваагүй" гэлээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.77
    Өчигдөр

    Нэгэнт нэг онгоцоор явж байгаа болохоор л хэдэн бизнес эрхлэгчид явсан. Очиод байр хоолны зардлаа өөрсдөө даадаг шүү дээ

    Хариулах
  • 66.181.179.105
    Өчигдөр

    Соёлын өдрүүдийг зохион байгуулахаар явсан бн ямар тэнэг хов базагч нар худал эргүүлдэг бнаа?

    Хариулах
  • 103.212.163.249
    Өчигдөр

    Эргүү ацан Нянбактер

    Хариулах
  • 14.1.81.28
    Өчигдөр

    ямар олон хоолны сав авч явдаг гөлгөн жингэр вэ энэ хотын дарга

    Хариулах
    • 103.212.119.120
      Өчигдөр

      muu mal tatwar tologchiin mongoor togloh yma