ТООЦООЛОЛ: 92 тэрбум ам.долларын 6.3 тэрбум ам.доллар нь Монголд ногдоно

Х.Батсайхан
3 цаг 47 минутын өмнө

Канадын “Энтри гоулд” компанийн Монголд байгуулсан охин компани болох “Онтрэ гоулд” ХХК нь Оюутолгой төслийн талбайд ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа талаар уншигчид одоо мэдээлэлтэй болсон биз ээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын өгсөн мэдээллээр, “Онтрэ гоулд”-ын хоёр лицензит талбай нийтдээ 10.3 сая тонн зэс, 759 тонн алт, 3300 тонн мөнгө, 190,000 тонн молибдений нөөцтэй. Бид өмнө нь үүний зөвхөн алтыг тусад нь авч үзээд “Унци тутмыг нь 2100 ам.доллараар тооцоход 54 тэрбум ам.доллараар үнэлэгдэх баялаг байгаа бөгөөд үүнээс Монголд 3.7 тэрбум нь л ногдоно” гэдгийг тооцоолж гаргасан. Тодруулбал, “Онтрэ” ХХК, “Рио Тинто” группын хийсэн 20/80 тохироог хүлээн зөвшөөрөх л юм бол “Онтрэ” ХХК-ийн 34 хувийг эзэмшсэн ч манайд дөрвөн тэрбум ам.долларын ч алт ногдохгүй гэдгийг тооцоолж гаргасан.

Тэгвэл энэ удаад зэсийн нөөцийг нь яг тэр жишгээр бодож тооцоод үзье. Эхлээд зэсийг бодъё.  Ингэхдээ, хэдий олборлосон ашигт малтмалын 80 хувь нь "Рио Тинто" 66 хувь, Монголын Засгийн газар 34 хувь эзэмшдэг "Оюутолгой" ХХК-д ногдох ч манайх Оюутолгой ХХК-иас ногдол ашиг хүртэх нь бүрхэг тул шууд "Рио Тинто" гэж явчихъя. 

Сайдын хэлсэнчлэн, “Онтрэ” ХХК-ийн “Жавхлант”, “Шивээ толгой” талбайд 10.3 сая тонн зэс бий. Яг одоо дэлхийн зах зээлд нэг тонн зэс 9400 ам.доллар байна. Хэдхэн сарын өмнө 10,800 ам.доллар ч хүрч байсан бөгөөд сүүлийн зургаан сарын дунджаар тооцоход 9500 ам.доллараа с өндөр гарахаар байв. Гэхдээ энэ удаад 9000 ам.доллар гэж бодоод юу болохыг харъя.

10,300,000х9000=92,700,000,000 /ерэн хоёр тэрбум, долоон зуун сая ам.доллар/ болж байна.

Үүний 80 хувь буюу 74,160,000,000 /далан дөрвөн тэрбум, нэг зуун жаран сая/ ам.долларын зэс Рио Тинто-д ногдоно.

18,540,000,000 /арван найман тэрбум, таван зуун дөчин сая/ ам.долларын зэс “Онтрэ” ХХК-д ногдох нь.

“Онтрэ” ХХК 20 хувийнхаа 34 хувийг Баялгийн сангийн дагуу Монголын талд өгнө гэсэн тухай ААЭБ-ийн сайд Ц.Туваан хэлсэн. Үүнийг тооцоолбол, 6,303,600,000 /зургаан тэрбум, гурван зуун гурван сая, зургаан зуун мянга/ ам.доллар болно.

92 тэрбум ам.доллараар үнэлэгдэх баялгийн 6.303 тэрбум ам.долларын зэс л манай талд орж ирэх нь.

Энэ бол олборлолтын зардал ороогүй хийсвэр тооцоо гэдгийг эцэст нь тэмдэглэе. “Онтрэ гоулд”-ын асуудал ийм байдлаар шийдэгдэхийг та зөвшөөрөх үү.  



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.108
    21 минутын өмнө

    Талхны үйрмэг юм уу монголчуудыг маань доромжилж байна аа

    Хариулах
  • 49.0.133.57
    1 цагийн өмнө

    Монгол Улсын Баялаг мөн биз дээ??? Баялагын эзэн хувь хүртэхгүй ямар гээчийн хорвоо вэ????

    Хариулах
    • 66.181.188.59
      32 минутын өмнө

      Монголын ард түмэн хүртэх ёстой баялгийг садар Баярын салсан нийлсэн авгай нарын тансаглал, хүзүүгүй Элбнпэгдорж, Сайханбалаг нарын гадаадаар тэнүүчилж асгаж цутгах идэж цуслах зардал мэтэд зориулагдаад өнгөрч байна.Сү хулгайч ,хужаа Баярцогт нар ч хангалттай цусалсан.Эд нарт авилга өгөөд дураар авирлаж байх эрхтэй болсон

  • 103.212.118.153
    2 цагийн өмнө

    Өөрийнхөө баялагийг эзэмших эрхгүй гадны компани тэдэн хувийг өгнө гээд сууж байдагснь юу гэсэн үг вэ. Монгол улс тусгаар тогтносон улс юм байгаа биздээ өөрөөр хэлвэл тэр газар монгол улсын газар биш болж байгаа юм уу. Эсвэл хайгуулийн ажлыг хэн хийсэн юм бэ.тэр улс баялагаас хөрөнгөө олж авах ашгаас хүртэх гэвэл хэзээ ашиглаж эхлэх хөрөнгө хэдий хэмжээтэй гарнах гээд хамран ажиллаж саналыг монголын талгийдэх эрхтэй юм биздээ.хүнээс юм гуйж байгаа юм байх хэрэггүй.

    Хариулах