Ленин клубын газрын маргаантай холбоотой хоёр шатны шүүхийн шийдвэртэй ТАНИЛЦ

Zuv.mn
5 цаг 48 минутын өмнө

ОХУ Монголд байгаа хуучин ЗХУ-ын үед эзэмшиж байсан бүх үл хөдлөх хөрөнгүүдээ эргүүлэн авна гэсэн утгатай мэдээлэл өнгөрөгч онд хойд хөршийн хэвлэлд гарсныг Зөв.мн сайт мэдээлж байв.

Тэр дундаа хуучнаар Ленин клуб, одоогийн Санкт Петербург төвийн барилгыг нэр дурдан тодотгож байсан юм.

Тэгвэл уг газар, барилгатай холбоотой маргаан сүүлийн долоо хоногийн турш үргэлжилж байна.

Нэг талдаа шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй байхад иргэний өмч хөрөнгөд халдсан гэх асуудал хөндөгдөж байгаа бол нөгөө талдаа хуучин Ленин клубийн газар ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгөд бүртгэлтэй байсныг залилсан гэх сэдэв яригдаж байна.

Товчхондоо, тухайн газраас хууль бусаар эзэмшсэн байж болзошгүй асуудалд Эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарчээ.

Нийслэлээс холбогдох албаныхан “Оргил МГЛ” ХХК-ийн эзэмшилд хууль бусаар орсон 748 ам.метр талбайг чөлөөлөх тухай шүүхийн шийдвэрт үндэслэн барилгын каркасыг албадан нурааж, газрыг чөлөөлсөн тухай мэдээлсэн юм.

2017 онд иргэн Б.Дэлгэрмөрөнгөөс 322 ам.метр газрыг “Оргил МГЛ” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлж шийдвэрлэсэн, мөн газрын талбайн хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг асуудлыг мөн хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа аж.     

Ленин клубын тухай

Энэхүү барилгын талаар нээллттэй эх сурвалжийг шүүрдэхэд дараах мэдээлэл гарч ирснийг хүргэе.

1921 онд Нийслэл Хүрээнд байсан худалдаа арилжаа эрхлэгч орос иргэдийн санаачлагаар “Нардом” (Народный дом) нэртэйгээр байгуулагдсан клуб нь тухайн үед улс төр, уран сайхны олон бүлгэм байгуулан ший, кино гаргах, биеийн тамир, спорт тоглоом, тэмцээн явуулах зэргээр ажиллаж, түүнд монголчуудаас оролцдог байжээ.

Нардомын байшин шатсаны дараа Зөвлөлтийн харьяат нарын клубыг В.И.Лениний нэрэмжит болгож, 1929 онд төв талбайн өмнө хэсэгт шинэ дан байшин барьж, ашиглалтад оруулжээ. Энэ байшин монголд баригдсан хойшоо харсан анхны барилгын нэг юм. Үүнээс өмнө хойшоо харсан гол хаалгатай, олон нийтэд зориулсан нэг ч байшин байсангүй. Мөн Ленин клуб анх нэг давхар байсан бол 1950-ад оны үер 2 давхар болжээ.

 В.И.Лениний нэрэмжит клуб нь кино гаргах, үдэшлэг уулзалтууд зохиох, хурал, зөвлөлгөөн хийх зэрэг олон хэлбэрээр ажлаа явуулж байсан нь хотын соёл хүмүүжилд нөлөө үзүүлэхийн зэрэгцээ манай соёлын байгууллагуудын ажилд үлгэр дууриал болж байв. Тус клубын захиргаанаас “Хозяйтсво Монголий” улс төр, эдийн засгийн сэтгүүл гаргаж байжээ. 

Энэ клубын байшинг 1950, 1970 онд өргөтгөл хийж давхарласан бөгөөд 1950- аад онд модон хашаа барьж усан оргилуур, барималтай болгон банзаар явган зам хийж, бүжгийн тусгай тавцанг засаж тохижуулсан байна. 

Сүүлд В.И.Лениний нэрэмжит клубын байшинг өргөтгөн Санкт Петербург төв болгосон бөгөөд одоо үйлчилгээний байгууллагууд байрлаж, үйл ажиллагаа явуулж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.216
    3 цагийн өмнө

    Monqoliin qazar nutaqt bqaa biz dee.Barilqaa abaad nuutsqee.Orond ni oor barilqa bariya.Yarshiq zuqqeer,arqadaj baihaar

    Хариулах
    • 66.181.177.229
      24 минутын өмнө

      yes