Улаанбурханаас өвдсөн дөрвөн сартай хүүхэд нас баржээ

Х.Есү
4 цаг 15 минутын өмнө

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр Улаанбурхан өвчний нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. 

Тэрбээр, " Тавдугаар сарын 13-ны өглөө үүрээр улаанбурханы халдвараар өвчилсөн дөрвөн сартай хүүхэд өнөөдөр эндсэн. Тус нярай дархлаажуулалтад хамрагдаагүй, биеийн байдал маш хүнд байдалтай ирсэн. 

Дархлаажуулалтад хамрагдаагүй, архаг хууч өвчтэй хүүхдүүд өвчлөх магадлал өндөр байна. Тиймээс дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай байна" гэлээ. 

Улаанбурханы 1756 тохиолдол бүртгэгдсэн. 1199 нь эдгэрсэн. Нийт 11 аймагт уг өвчний тохиолдол бүртгэгдээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна