Энэтхэгийн “Air India” компани АНУ, Канад руу хийх нислэгтээ Монголын агаарын орон зайг ашиглана

Х.Батсайхан
7 цаг 12 минутын өмнө

Пакистан улс агаарын орон зайгаа хаасантай холбоотойгоор Энэтхэгийн иргэний агаарын тээврийн компаниуд уламжлалт нислэгүүдээ өөр замаар хийхээр төлөвлөж эхэлжээ. Тухайлбал, “Air India” компани АНУ руу хийх шууд нислэгээ Монголоор хийхээр төлөвлөж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Тус компани Ванкувер, Сан Францискогоос буцах нислэгийг Монголын агаарын орон зайгаар хийнэ гэж мэдээлэлд бичжээ.

Энэтхэгийн Кашмир мужийн Пахалгамд алан хядагчид жуулчид руу халдаж, 26 хүний амь насыг бүрэлгэсэн хэрэг өнгөрсөн сард гарсан. Энэтхэгийн тусгай албад халдлагыг Пакистаны бүлэглэл үйлдсэн гэж үзсэний дараа хоёр улсын харилцаа муудаж, Пакистан улс Энэтхэгт агаарын орон зайгаа ашиглуулахгүй байх шийдвэрийг өнгөрсөн сарын 24-нд гаргасан юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна