Эгийн голын УЦС-ын Байгаль нуурт үзүүлэх нөлөөллийг үнэлэх хээрийн ажил ирэх долдугаар сард эхлэхээр болжээ.
УЦС-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийг судлах ажлыг Орос-Монголын хамтарсан шинжээчдийн баг гүйцэтгэх бөгөөд 2026 оны дундуур дуусгахаар төлөвлөн ажиллах юм байна. Оросын ШУА энэ талаар мэдээллээ.
Шинжээчдийн багийн Монголын талын ахлагч, ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл "Шинжээчдийн багийн гол зорилго нь Эгийн голын усан цахилгаан станцын төслийн Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийн талаар нэгдсэн нэгдсэн дүгнэлт гаргах явдал юм. Энэ зун ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран Монголд ямар судалгаа хийх талаар Эрхүү хотноо ярилцсан. Монголын тал 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2025 оны эхний хагаст багтаан өгөх ёстой” гэж гэж хэлснийг мэдээлэлд иш татсан байна.
Эгийн голын УЦС ажил хэрэг болох эсэх нь хамтарсан багийн судалгааны дүгнэлтээс шууд шалтгаалах юм. Өөрөөр хэлбэл, Байгаль нуурын экосистемд сөргөөр нөлөөлнө гэж дүгнэвэл УЦС баригдахгүй. Гэхдээ манай улс өмнө нь яг ижил судалгааг олон улсын нэр хүндтэй компаниар хийлгэж, Байгаль нуурын эко системд сөргөөр нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтийг гаргуулж авсан байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна