УИХ-ын чуулганаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн П.Мөнхтулга “Төлөвлөгөөнд Монгол улсад арьс ширний 68 хувийг боловсруулах хүчин чадал суурилагдсан байна” гэж бичжээ. Хаана байна, тэр боловсруулах үйлдвэрүүд. Манай аймагт лав нэг хувийг нь ч боловсруулахгүй байгаа. Жалганд хаягдаад л байж байна. Хөдөө аж ахуйн сайдын ярьснаар бол Монгол Улс 2028 он хүртэл арьс шир боловсруулах цогцолбортой болохгүй н бололтой. Бид яг хэзээ арьс ширээ боловсруулдаг болох юм бэ” гэж асуув.
Ж.Энхбаяр сайд гишүүний асуултад “Хөдөө аж ахуйн салбарт 600,000 хүн ажиллаж байна. Ажиллах хүчний хоёр хүний нэг нь энэ салбарт ажиллаж байна. Улс төр нийгмийн тогтвортой байдлыг бий болгож байгаа салбар. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй л явж байгаа салбар. П.Мөнхтулга гишүүний хэлсэнтэй 100 хувь санал нийлж байна. Ингэж асуудал яриад, дэмжих гишүүд байгаад баяртай байна. Дараагийн төсөв арай өөр байна гэж найдаж байна” гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна