ХҮН нам Засагт ороод юу хийв

Zuv.mn
4 цаг 12 минутын өмнө

Шадар сайд Т.Доржхандын хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа

ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ

Хамтарсан ЗГ-аас Эрчим хүчний салбарт реформ хийхээр үндэсний хороо байгуулсан. Шадар сайд Т.Доржханд Эрчим хүчний реформын Үндэсний хороог ахалж, Монгол Улсыг эрчим хүчний хараат байдлаас гаргаж, эдийн засгийн тулгуур салбарыг бие даасан, хөгжлийг боймлогч бус тэргүүлэгч түвшинд хүргэх, цаашлаад эрчим хүч экспортлогч улс болох зорилго бүхий шинэчлэлийг удирдаж байна

Эрчим хүчний реформын хүрээнд:

2025-2030 онд Дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах
2030-2040 онд Эрчим хүч экспортлогч улс болох
2040-2050 онд Цэвэр эрчим хүч үйлдвэрлэгч улс болох зорилго тавин ажиллаж байна.

Эрчим хүчний реформын үндэсний хороо эрчимтэй ажиллаж Европын сэргээн босголт хөгжлийн банк (1 тэрбум ам.доллар), Арабын орнууд болон АНУ-ын UPC renewables (2 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалт татах хэлцлүүдийг амжилттай гүйцэтгэв.

Хятад руу эрчим хүч экспортлох хэлэлцээг эхлүүлэв. Мөн эрчим хүчний салбарт засаглал, бүтцийн өөрчлөлт хийх зураглалаа тодорхойлж, сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэрүүдийг бий болгохоор эрчимтэй ажиллаж байна.

ГАДААДЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАВ

Гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлд Шадар сайд Т.Доржханд онцгой анхаарал хандуулан ажиллаж, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын том хөрөнгө оруулагчидтай уулзалт, хэлэлцээрүүдийг тасралтгүй хийж ирэв.

Мөн оруулалтын орчныг сайжруулахын тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч байна.

ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ЕРТӨНЦӨД МОНГОЛЫГ ДАХИН ТАНИУЛАВ

Тэрбээр Давосын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын засгийн газрыг төөлөлөн оролцож, Монгол Улсын эдийн засгийн боломжуудыг дэлхийд сурталчилж, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх чиглэлд идэвхийлэн ажилласан.

Цаашлаад Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг банк, санхүүгийн бодлого тодорхойлогчдын хурал, уулзалтуудад Монгол Улсаа төлөөлөн оролцож, барууны хөрөнгө оруулалтыг татах чиглэлд анхаарч ажиллав.

Боловсролын сайд П.Наранбаярын хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа

АХЛАХ СУРГУУЛИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ

Боловсролын сайд П.Наранбаяр төрөлжсөн ахлах сургуулиудыг нэвтрүүлж, ахлах сургуулийн сурагч залууст мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ

Хотхон, орон сууцны хорооллуудад бага сургууль байгуулах бодлогыг хэрэгжүүлж, хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах, эцэг эхчүүдийн ачааллыг бууруулах, боловсролыг өрх, гэр бүлд ойртуулахаар ажиллаж байна.

2026 ОН БОЛОВСРОЛЫН ДЭМЖИХ ЖИЛ

Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, боловсролыг төрийн бодлогын тэргүүн эгнээнд оруулж зургаан чиглэлээр шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Үүнд хөтөлбөрийн шинэчлэл, багшийн хөгжлийг дэмжих, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг багтана.

УИХ дахь ХҮН намын зөвлөлийн 8 гишүүн Хамтарсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжиж, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан, парламентын гишүүдэд мэдээлэл өгч, таниулах чиглэлд нэгдсэн бодлогоор тууштай ажилласныг энд онцлууштай.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.59
    1 цагийн өмнө

    Юү хийв гэснээ 2025-2030 Дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах ГЭНЭЭ. ХАХА

    Хариулах
  • 103.212.116.59
    1 цагийн өмнө

    haha

    Хариулах