Хэвлэлүүд Иран улс Ормузын хоолойд тэсрэх бөмбөг тавьж эхэлсэн талаар мэдээллээ

Zuv.mn
1 цаг 28 минутын өмнө

Иран улс Ормузын хоолойд тсэрэх бөмбөг тавьж эхэлсэн талаар АНУ-ын “Нью Йорк Таймс” сонин мэдээлжээ. Хэвлэл уг мэдээллээ Цагаан ордны өндөр тушаалын эх сурвалжаас авсан гэсэн байна.

Мэдээлэлд, “АНУ Ормузын хоолойг минэжүүлэхэд ашиглах боломжтой Ираны хөлөг онгоцуулдыг устгасан ч тэд жижиг завь ашиглаж эхэлсэн байна” гээд АНУ Ормузын булангаар хийх тээвэрлэлтийг сэргээхээр хүчин чармайлт гаргаж буй ч Ираны энэ үйлдэл хүчин чармайлтыг талаар болгож болзошгүй хэмээн дурдсан байна.

Мөн Исламын Хувьсгалт Гвардийн Корпус (IRGC) Ормузын хоолойд мянга гаруй жижиг завь байршуулж магадгүй бөгөөд эдгээр завь нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин зэрэг том хөлөг онгоцуудад аюул занал учруулж болохыг сануулжээ.

 Өчигдөр АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Вашингтон Ормузын хоолойд хөлөг онгоцыг хамгаалах олон улсын эвсэл байгуулах талаар авч үзэж байгаа талаар мэдэгдэл хийсэн юм. 

Уржигдар, өчигдөр Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч гурван хөлөг онгоц халдлагад өртсөний дараа Олон улсын эрчим хүчний агентлаг Ормузаар дамжих тээврийн алдагдлыг нөхөх зорилгоор 400 сая баррель газрын тос гаргахаа мэдэгдсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна