Т.Өсөх-Ирээдүй харцагад Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол олгоно

Zuv.mn
1 цаг 23 минутын өмнө

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат, Монгол Улсын харцага, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдүйд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ.

Тэрбээр үндэсний бөхийн эрдмийг өвлүүлэн уламжлуулах үйлсэд зүтгэж яваа нэгэн бөгөөд Монгол Улсын арслан Б.Орхонбаяр, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан М.Баяржавхлан зэрэг улс, аймаг сумын цолтой хүчит бөхчүүдийг төрүүлэн гаргасан юм. 

Түүнд гуравдугаар сарын 17-ны өдөр МУГД цолыг гардуулах юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна