ОХУ-д төмс ховордож, үнэ огцом өссөн тул Монголоос анх удаа төмс худалдаж авчээ. Өнгрсөн дөрөвдүгээр болон энэ сард нийлээд 4000 тонн төмс авсан талаар хойд хөршийн хэвлэлд мэдээлсэн байна.
“Россельхозцентр”-ын салбарын захирал Намжил Мардваев энэ талаар “Манайхан төмс тариад 300 жил болж байгаа. Харин монголчууд өнгөрсөн зууны 60-аад оноос л төмс тарьж эхэлсэн. 2000-аад оноос илүү ач холбогдол өгсөн байх. Өөрөөр хэлбэл, бусад үед тэд дандаа манайхаас төмсөө авч байсан. Харин одоо бол тэд өөр болсон. Бидэнд зарах хэмжээнд хүрсэн байна” гэж ярьжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.220
Uursduu tarihgui bol gadnaas l avna shuudee. Yum eeljtei gej mongolchuud yaridiim
Хариулах