ОХУ энэ жил түүхэндээ анх удаа Монголоос төмс импортлосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ худалдан авалт оросуудыг, ялангуяа худалдаж авсан төмсийг хэрэглэж байгаа, хоёр улсын худалдааны түүх, нөхцөл байдлыг гадарлах Буриадын БНУ-ын иргэдийг айдас, болгоомжлолд автуулсан гэсэн мэдээлэл lenta.ru цахим хуудаст нийтлэгдсэн байна.
Мэдээлэлд ОХУ өмнө нь Монголд байнга бэлэн бараа бүтээгдэхүүнээ экспортолж, түүхий эд л импортолдог байсан. Ялангуяа төмс хэзээ ч импортолж байгаагүй. Гэтэл одоо төмс авч дэхдээ хүрсэн, дээр нь мал аж ахуй суурьтай БНУ мөртлөө махны хэрэгцээнийхээ 44 хувийг л өөрсдөө хангаж чадаж байгаа нь чамлалттай, Монголын тариаланчид шинэ техниктэй ч ОХУ-аас төмрийн хогт тооцож аваад сэлбэж босгосон техник элбэг байдаг мөртлөө төмс нийлүүлэх хэмжээнд хүрсэн байна гэх зэрэг агуулга энэ сэдэв дээр аяригдаж байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.149
ОРОС СССР СӨНӨСӨНИЙ ДАРААХ ОН ЖИЛҮҮДТЭЙГЭЭ ДАХИН ЗОЛГОЛООДОО ПУТИНИЙ АЧААР ККК
Хариулах202.9.46.67
1987-1989 оны үёд Сэлэнгийн 10жилд ажиллаж байхдаа намар анги нэг бүр 1 ачааны вагоныг төмсөөр дүүргэж ачуулдаг байсан шүүдээ.Намар ургацын үёд буудай эргүүлж хатаах вагонд торон шуудайг товарын төмсөөр дүүргэж ачуулах ажлыг хийдэг байж билээ. 4-5 р ангид энэ ажил нэлээд хүнд байдгаас 9-10 р ангийн эрэгтэй сурагчдыг дайчлан ажиллуулдаг байсан сан.
Хариулах202.55.188.46
Хятадаас хүнсний хараат байдалд орчихсон Монголоос төмс импортлох нь айдас болгоомжлол үүсгэх нь зөв. 90 оноос хойш САА-нуудыг хувьчлал нэрээр дампууруулж чанарын шаардлага хангаагүй хужаа төмс оруулж ирж ард иргэдээ хохироосон. Монгол төмс гэж хууран өндөр үнээр зардаг байсан.
Хариулах