ХАНБОРГОЦОЙН ҮНЭТЭЙ ТӨМС: Беларусь улс Монголоос төмс импортлох арга хайж байна

Zuv.mn
2025/06/12

ОХУ-д төмсний хомсдол үүсэж, Буриад зэрэг БНУ Монголоос төмс импортолж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл ижил төрлийн бэрхшээл Беларусь улсад мөн үүссэн тул төмс нийлүүлэх боломжтой улс орнуудыг идэвхтэй хайж байгаа тухай мэдээлэл тус улсын хэвлэлд гарчээ. Нийлүүлэлт хийх боломжтой улсуудын жагсаалтад Иран, Пакистан, Египет, БНХАУ-аас гадна манай улс орсон байна.

Төмс нь хадгалалт даадаг ч тодорхой орчин нөхцөл шаарддаг тул тээвэрлэхэд хүндрэлтэй хүнсний бүтээгдэхүүн гэж тооцогддог аж. Тодруулбал, хадгалалтын шаардлага, тохиромжтой орчин нөхцөл өөрчлөгдөхөд богино хугацаанд муудах эрсдэл үүсдэг байна.

ОХУ Монголоос 4000 тонн төмс импортлоход иргэд нь шүүмжлэлтэй хандаж байсан. Тэгвэл беларусьчууд мөн адилхан хариу үйлдэл гаргаж байгаа бөгөөд энэ талаар мэдээлсэн хэвлэл хүртэл мэдээлэлдээ “Хэрвээ бид Монголоос төмс авч байгаа бол энэ дэлхий дээр ямар нэг юм буруу байна гэсэн үг” гэж бичсэн байх юм.

ОХУ, Беларусь улсуудад төмсний үнэ өнгөрсөн хугацаанд хоёр дахин өссөн бөгөөд ОХУ-д нэг кг төмсний үнэ 100 гаруй рубль болжээ. Энэ нь зарим талаараа ханборгоцойноос өндөр үнэтэй болсон гэсэн үг аж. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 112.72.15.198
    2025/06/12

    монголчууд олон жил хадгалсан бөөн заваан шинэ ургац ч биш гахайнд өгөхөөр юм зардаг даа

    Хариулах
  • 202.131.238.26
    2025/06/12

    оросууд лав монголчуудыг аймар муухайгаар доромжилж байна лээ, тэр мэдээнийх нь коммент дээр хэрүүл хийгээд ч барахгүй юм байна лээ

    Хариулах